МОНГОЛЫН ХАМГИЙН АНХНЫ НУНТАГ ЦЭВЭРЛЭГЧИЙГ ЛХАМУР БҮТЭЭЛЭЭ
МОНГОЛЫН ХАМГИЙН АНХНЫ НУНТАГ ЦЭВЭРЛЭГЧИЙГ ЛХАМУР БҮТЭЭЛЭЭ
2021-09-02 09:28

Хэцүү цагт тасралтгүйгээр ажиллаж, сэтгэл хайраа шингээн энэхүү бүтээгдэхүүнээ өлгийдөн авч хайртай бүтээгдэхүүнүүдээ нэмлээ.  Үргэлж алт шиг үгээр биднийг дэмжин хамт байдаг хэрэглэгч та нартаа баярлалаа, хамгийн сайныг үргэлж зориулан хичээх болноо.


LHAMOUR


Энэхүү дэвшилтэт нунтаг найрлага нь устай нэгдэх үед бохирдолоос хамгаалах технологи болох альфа гидроксидын хүчлийг идэвхжүүлснээр хатуу найрлагагүйгээр нүүрээ цэвэрлэх хамгийн сайн арга болно. Идэвхжүүлсэн нүүрс нь арьсны нүх сүв дэх бохирдлыг өөртөө шингээж арьсыг гүнээс нь цэвэрлэдэг бол хуурай халгай, овьёос нь гадны хорт бохирдолоос арьсыг хамгаалж, толигор зөөлхөн болгоно.

LhamourЛхамур нь Монголдоо анхдагч байгалийн гаралтай арьс арчилгааны бренд бүтээгдэхүүн бөгөөд 2014 онд байгуулагдсан түүхтэй. Манай бүтээгдэхүүн нь дэлхийн өнцөг булан бүрт арьсны янз бүрийн асуудалтай хүмүүст зориулагдсан ба бид бүтээгдэхүүнээрээ дамжуулан Монголдоо төдийгүй дэлхийд эерэг өөрчлөлт гаргахыг тэмүүлж байгаа билээ. Нэг хүний мөрөөдлөөр эхэлсэн зүйл нь удалгүй илүү бүтээлч зүйл болж, тэдэнд тулгардаг арьсны асуудлыг шийдвэрлэхэд тусалж өгснөөр олон залуусын урам зоригийг нэмсэн билээ. Монгол орны хөрсөн дээрх байгалийн гаралтай, цэвэр орц найрлага бүхий түүхий эдийг бид хог хаягдалгүй ашиглан, өглөө бүр шинэхэн талх мэт бүтээгдэхүүнээ шинээр үйлдвэрлэж хүний арьс арчилгаанд чухал үнэ цэнийг бий болгодог. Манай бүтээгдэхүүнийг Монголын залууст төдийгүй дэлхийн олон орны залуус хэдийнээ хэрэглэж, үр нөлөөг нь мэдэрч эхэлжээ. Бид Энэтхэг, Тайван, Хонгконг, Тайланд, Америк зэрэг олон оронд экспортоо гаргаж байна.

2021 © Онлайн худалдааг хөгжүүлэгч платформ.