БОХИРДЛЫН ЭСРЭГ НҮҮРНИЙ СУУРЬ ТОС

Нүүр арчилгаа

БОХИРДЛЫН ЭСРЭГ НҮҮРНИЙ СУУРЬ ТОС

22,000₮
Дэлгэрэнгүй

Цэвэр жин: 33 мл

Нийт жин: 80 гр

Хадгалах хугацаа: 24 сар

ГОЛ АЧ ТУС: Бохирдол болон өвлийн хүйтэн уур амьсгал нь арьсыг маш ихээр гэмтээдэг. Бохирдлоос болж арьс өөрийн ялгаруулдаг тос болон антиоксидантаа алдаж, хуурайших нь элбэг. Энэ нь хөгшрөлтийг хурдасгаж, арьс нөхөн төлжих явцыг удаашруулж, эсийн эсэлдэх явцыг нэмэгдүүлнэ.Найрлаганд орсон оливын гаралтай чийгшүүлэгч бодис нь арьс хөгшрөх тусам дутагдаж байдаг тосны хүчил болон ферментүүдийг нөхөж явдаг. Утааны эсрэг хамгаалах энэхүү тос бол антиоксидантаар баялаг, арьсны тослог чанарыг тэнцвэржүүлэх бүтээгдэхүүн юм.

ОРЦ НАЙРЛАГА:  Авокадо тос, Оливын тос, Нохойн хошуутай тос, Витамин Е, Оливын гаралтай чийгшүүлэгч, Чацарганы тос, Нимбэгт өвсний эфирийн тос 

ХЭРЭГЛЭХ ЗААВАР: Нүүрээ сайн цэвэрлэсний дараа 2-3 дуслыг өглөө оройдоо жигд тараан түрхэж хэрэглэнэ.

АНХААРАХ ЗҮЙЛ: Хэрэглэхээс өмнө түүхий эдийн жагсаалтыг сайтар уншин, харшилтай эсэхээ шалгана уу. Суурь тосон дээрээ өдөр шөнийн тосоо хэрэглэх ба нарны хамгаалалт ороогүй тул өдөр хэрэглэхдээ нарны тос түрхэнэ үү. Сэргээх серумтай хослуулан хэрэглэвэл илүү тохиромжтой.

ХАДГАЛАА НӨХЦӨЛ: Хуурай газар хадгална. Чийгшил 50%-аас доош тасалгааны температурд нарны шууд тусгалаас хол аль болох харанхуй сэрүүн газар хадгална.

ХЭРЭГЛЭГЧДИЙН ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ: 

Утааны эсрэг тос гэхээр өвөл хэрэглэнэ гэсэн үг үү? - Утаа болон тоос тоосонцороос арьсыг хамгаалан чийгшүүлдэг тул та жилийн 4 улиралд хэрэглэн бүрэн чийгшлээ авах боломжтой. 

Тослог арьстай хүн хэрэглэж болох уу? - Болно оо, тослог тусмаа байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэж байх хэрэгтэй байдаг Хэдэн өдрийн хэрэглээ вэ? - Хүний хэрэглээнээс шалтгаалах ч 2-3 дуслаар өглөө оройдоо хэрэглэвэл 2 сарын хэрэглээ байгаа.

Таны сүүлд үзсэн бүтээгдэхүүнүүд

Хоосон

LhamourЛхамур нь Монголдоо анхдагч байгалийн гаралтай арьс арчилгааны бренд бүтээгдэхүүн бөгөөд 2014 онд байгуулагдсан түүхтэй. Манай бүтээгдэхүүн нь дэлхийн өнцөг булан бүрт арьсны янз бүрийн асуудалтай хүмүүст зориулагдсан ба бид бүтээгдэхүүнээрээ дамжуулан Монголдоо төдийгүй дэлхийд эерэг өөрчлөлт гаргахыг тэмүүлж байгаа билээ. Нэг хүний мөрөөдлөөр эхэлсэн зүйл нь удалгүй илүү бүтээлч зүйл болж, тэдэнд тулгардаг арьсны асуудлыг шийдвэрлэхэд тусалж өгснөөр олон залуусын урам зоригийг нэмсэн билээ. Монгол орны хөрсөн дээрх байгалийн гаралтай, цэвэр орц найрлага бүхий түүхий эдийг бид хог хаягдалгүй ашиглан, өглөө бүр шинэхэн талх мэт бүтээгдэхүүнээ шинээр үйлдвэрлэж хүний арьс арчилгаанд чухал үнэ цэнийг бий болгодог. Манай бүтээгдэхүүнийг Монголын залууст төдийгүй дэлхийн олон орны залуус хэдийнээ хэрэглэж, үр нөлөөг нь мэдэрч эхэлжээ. Бид Энэтхэг, Тайван, Хонгконг, Тайланд, Америк зэрэг олон оронд экспортоо гаргаж байна.

2022 © Онлайн худалдааг хөгжүүлэгч платформ.