СЭРГЭЭХ СЕРУМ

Нүүр арчилгаа

СЭРГЭЭХ СЕРУМ

88,000₮
Дэлгэрэнгүй

Цэвэр жин: 30 мл

Нийт жин: 85 гр

Хадгалах хугацаа: 24 сар

ГОЛ АЧ ТУС: Энэхүү серум нь таны арьсыг дээд зэргийн чийгшлээр хангаж, идэвхтэй бодисууд нь арьсны гүнд нэвтэрч, арьсны өнгийг сэргээн, нөхөн төлжүүлнэ. Lhamour серумд агуулагдаж байгаа гиалуроны хүчил нь уснаас 1000 дахин хөнгөн бөгөөд арьсанд хамгийн сайн чийгшил өгдөг бодис юм. Энэ нь коллаген, эластин ялгаруулалтыг түргэсгэж арьсыг дотроос нь төлжүүлэн түрснээр үрчлээ, гүн зураасыг арилгаж арьсыг бүх л тѳрлийн хэрэгтэй амин дэмээр тэжээдэг. Нэмэлт өнгө, үнэр, тос, парабен, спирт болон амьтны гаралтай түүхий эд агуулаагүй. Хамгийн орчин үеийн вакуум технологитой савалгаа нь агаар орохоос хамгаалж, хадгалалтын хугацааг нэмэгдүүлнэ.

ОРЦ НАЙРЛАГА: Нэрмэл ус, Үрэа, глицеринд дарсан өргөст хэмхний ханд , Зэрлэг цагаан луувангийн хөрөнгө, Пантенол, Гиалуроны хүчил, Коллаген, Байгалийн гаралтай хадгалах бодис 

ХЭРЭГЛЭХ ЗААВАР: Идэвхтэй бодисууд агуулсан тул нүүрээ цэвэрлэсний дараа өглөө, оройдоо 2-оос илүүгүй дуслыг түрхэж хэрэглэнэ. Бага хэмжээгээр хэрэглэхэд л ач тус нь таньд мэдрэгдэх болно. 30-60 секунд шингээсний дараа LHAMOUR нүүрний суурь тосыг түрхвэл арьсны чийгшлийг алдахаас хамгаалж, үр дүнг нэмэгдүүлнэ.

АНХААРАХ ЗҮЙЛ: Савлагаа дотроо гуурсгүй тул серумыг гартал нь дарна уу. Серум дотор орсон орц найрлагыг сайтар уншиж харшилтай түүхий эд байгаа эсэхээ шалгана уу

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: Хуурай газар хадгална. Чийгшил 50%-аас доош тасалгааны температурд нарны шууд тусгалаас хол аль болох харанхуй сэрүүн газар хадгална

ХЭРЭГЛЭГЧДИЙН ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ: 

Серум гуурсгүй байна. Шахагдаж гарахгүй байна? 

- Савлагаа дотроо гуурсгүй тул серумыг хүчтэй гартал нь дарна уу.

Таны сүүлд үзсэн бүтээгдэхүүнүүд

Хоосон

LhamourЛхамур нь Монголдоо анхдагч байгалийн гаралтай арьс арчилгааны бренд бүтээгдэхүүн бөгөөд 2014 онд байгуулагдсан түүхтэй. Манай бүтээгдэхүүн нь дэлхийн өнцөг булан бүрт арьсны янз бүрийн асуудалтай хүмүүст зориулагдсан ба бид бүтээгдэхүүнээрээ дамжуулан Монголдоо төдийгүй дэлхийд эерэг өөрчлөлт гаргахыг тэмүүлж байгаа билээ. Нэг хүний мөрөөдлөөр эхэлсэн зүйл нь удалгүй илүү бүтээлч зүйл болж, тэдэнд тулгардаг арьсны асуудлыг шийдвэрлэхэд тусалж өгснөөр олон залуусын урам зоригийг нэмсэн билээ. Монгол орны хөрсөн дээрх байгалийн гаралтай, цэвэр орц найрлага бүхий түүхий эдийг бид хог хаягдалгүй ашиглан, өглөө бүр шинэхэн талх мэт бүтээгдэхүүнээ шинээр үйлдвэрлэж хүний арьс арчилгаанд чухал үнэ цэнийг бий болгодог. Манай бүтээгдэхүүнийг Монголын залууст төдийгүй дэлхийн олон орны залуус хэдийнээ хэрэглэж, үр нөлөөг нь мэдэрч эхэлжээ. Бид Энэтхэг, Тайван, Хонгконг, Тайланд, Америк зэрэг олон оронд экспортоо гаргаж байна.

2022 © Онлайн худалдааг хөгжүүлэгч платформ.