ЗӨГИЙН БАЛ, ОВЬЁОСТОЙ САВАН

Нүүр арчилгаа

ЗӨГИЙН БАЛ, ОВЬЁОСТОЙ САВАН

12,000₮
Дэлгэрэнгүй

ГОЛ АЧ ТУС: Овьёос нь арьсанд тэжээл өгөхөөс гадна, арьсыг маш сайн тайвшруулж өгдөг. Зөгийн бал нь арьсны чийгшлийг удаан барихад тусласнаар арьсны байгалийн өнгө сэргэж, эрүүл чийглэг харагдуулах бөгөөд таны арьс зөөлөн, толигор болно. Зөгийн бал, овьёос нь арьсны үрэвсэл, цочролыг тайвшруулан арьсыг зөөлөн гуужуулна.

НАЙРЛАГА: Оливын тос, өөхөн тос, наранцэцгийн тос, зөгийн бал, овъёос, шэа самрын тос, нэрмэл ус, натрийн шүлт

ХЭРЭГЛЭХ ЗААВАР: Гараа сайтар цэвэрлэснийхээ дараа нүүр болон савангаа норгон, хөөсрүүлээд хөөсөөр нь нүүрээ угаана. Бүлээн усаар хөөсөө сайтар арилгана. Өдөр тутамдаа хэрэглэвэл тохиромжтой. Хөөсрүүлэгч уут эсвэл конжак нүүр цэвэрлэгчтэй хослуулан хэрэглэвэл илүү тохиромжтой.

АНХААРАХ ЗҮЙЛС: Бүтээгдэхүүний орц найрлагаас харшилтай эсэх ээ шалгана уу. Савангийн хөөс нүдрүү орохоос болгоомжилно уу.

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: Хуурай газар хадгална. Чийгшил 50%-аас доош тасалгааны температурд нарны шууд тусгалаас хол аль болох харанхуй сэрүүн газар хадгална.

 

Цэвэр жин: 100 гр

Нийт жин: 102 гр

Хадгалах хугацаа: 12 сар

Таны сүүлд үзсэн бүтээгдэхүүнүүд

Хоосон

LhamourЛхамур нь Монголдоо анхдагч байгалийн гаралтай арьс арчилгааны бренд бүтээгдэхүүн бөгөөд 2014 онд байгуулагдсан түүхтэй. Манай бүтээгдэхүүн нь дэлхийн өнцөг булан бүрт арьсны янз бүрийн асуудалтай хүмүүст зориулагдсан ба бид бүтээгдэхүүнээрээ дамжуулан Монголдоо төдийгүй дэлхийд эерэг өөрчлөлт гаргахыг тэмүүлж байгаа билээ. Нэг хүний мөрөөдлөөр эхэлсэн зүйл нь удалгүй илүү бүтээлч зүйл болж, тэдэнд тулгардаг арьсны асуудлыг шийдвэрлэхэд тусалж өгснөөр олон залуусын урам зоригийг нэмсэн билээ. Монгол орны хөрсөн дээрх байгалийн гаралтай, цэвэр орц найрлага бүхий түүхий эдийг бид хог хаягдалгүй ашиглан, өглөө бүр шинэхэн талх мэт бүтээгдэхүүнээ шинээр үйлдвэрлэж хүний арьс арчилгаанд чухал үнэ цэнийг бий болгодог. Манай бүтээгдэхүүнийг Монголын залууст төдийгүй дэлхийн олон орны залуус хэдийнээ хэрэглэж, үр нөлөөг нь мэдэрч эхэлжээ. Бид Энэтхэг, Тайван, Хонгконг, Тайланд, Америк зэрэг олон оронд экспортоо гаргаж байна.

2021 © Онлайн худалдааг хөгжүүлэгч платформ.