ХУРГАХАН ХҮҮХДИЙН САВАН

Нүүр арчилгаа

ХУРГАХАН ХҮҮХДИЙН САВАН

4,900₮
Хүргэлттэй
Дэлгэрэнгүй

ГОЛ АЧ ТУС: Хонины сүүлний тосыг бид эрт дээр үеэс хүүхдийнхээ хоол хүнс болон арьсыг нь эрүүлжүүлэх зорилгоор хэрэглэдэг уламжлалтай. Хонины сүүлний тостой саван нь нярай хүүхдийн арьсыг зөөлрүүлж, уян хатан болгоно. Иймд уг саван нь хүүхэд болон эмзэг арьстай хүмүүст хамгийн тохиромжтой ба арьсанд тэжээл өгч эрүүл болгоно. Бага насны хүүхдүүд гараа угаахад эвтэйхэн ба сонирхол татам өвөрмөц хэлбэр дүрстэй.

НАЙРЛАГА: Оливын тос, нэрмэл ус, өөхөн тос, наргил модны самрын тос, наранцэцгийн тос, натрийн шүлт, хонины сүүлний тос

ХЭРЭГЛЭХ ЗААВАР: Гараа сайтар цэвэрлэснийхээ дараа хүүхдийн нүүр болон саванг норгон, хөөсрүүлээд хөөсөөр нь угаана. Бүлээн усаар хөөсөө сайтар арилгана. Өдөр тутамдаа хэрэглэвэл тохиромжтой.

АНХААРАХ ЗҮЙЛС: Бүтээгдэхүүний орц найрлагаас харшилтай эсэх ээ шалгана уу. Савангийн хөөс нүдрүү орохоос болгоомжилно уу.

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: Хуурай газар хадгална. Чийгшил 50%-аас доош тасалгааны температурд нарны шууд тусгалаас  хол аль болох харанхуй сэрүүн газар хадгална

ХЭРЭГЛЭГЧДИЙН ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ:

Хүүхэд хэдэн сартайгаасаа энэ саванг хэрэглэж болох вэ?

-6 сараас дээш сартай хүүхэд хэрэглэж болно.

 

Цэвэр жин: 30 гр /6*5 гр/

Нийт жин: 35 гр

Хадгалах хугацаа: 12 сар

Таны сүүлд үзсэн бүтээгдэхүүнүүд

Хоосон

LhamourЛхамур нь Монголдоо анхдагч байгалийн гаралтай арьс арчилгааны бренд бүтээгдэхүүн бөгөөд 2014 онд байгуулагдсан түүхтэй. Манай бүтээгдэхүүн нь дэлхийн өнцөг булан бүрт арьсны янз бүрийн асуудалтай хүмүүст зориулагдсан ба бид бүтээгдэхүүнээрээ дамжуулан Монголдоо төдийгүй дэлхийд эерэг өөрчлөлт гаргахыг тэмүүлж байгаа билээ. Нэг хүний мөрөөдлөөр эхэлсэн зүйл нь удалгүй илүү бүтээлч зүйл болж, тэдэнд тулгардаг арьсны асуудлыг шийдвэрлэхэд тусалж өгснөөр олон залуусын урам зоригийг нэмсэн билээ. Монгол орны хөрсөн дээрх байгалийн гаралтай, цэвэр орц найрлага бүхий түүхий эдийг бид хог хаягдалгүй ашиглан, өглөө бүр шинэхэн талх мэт бүтээгдэхүүнээ шинээр үйлдвэрлэж хүний арьс арчилгаанд чухал үнэ цэнийг бий болгодог. Манай бүтээгдэхүүнийг Монголын залууст төдийгүй дэлхийн олон орны залуус хэдийнээ хэрэглэж, үр нөлөөг нь мэдэрч эхэлжээ. Бид Энэтхэг, Тайван, Хонгконг, Тайланд, Америк зэрэг олон оронд экспортоо гаргаж байна.

2021 © Онлайн худалдааг хөгжүүлэгч платформ.