АДУУНЫ ТОСТОЙ САВАН

Нүүр арчилгаа

АДУУНЫ ТОСТОЙ САВАН

13,000₮
Хүргэлттэй
Дэлгэрэнгүй

ГОЛ АЧ ТУС: Адууны тос нь хүний арьсны бүтэцтэй хамгийн төстэй учраас хурдан шингэцтэй бөгөөд Омега 3, 6, 9 болох үл орлох тосны ханаагүй хүчлүүдээр баялаг. Ойролцоогоор 70%-ийн ханаагүй тосны хүчил болох олейн, линол, линолейны тосны хүчлүүдтэй. Эдгээр ханаагүй тосны хүчлүүд нь арьсанд хурдацтай шингэж, чийгшил болон шим бодисоор арьсыг хангадаг. Монголын адуу нь бэлчээрийн өвс идэн, хээр талд эрх чөлөөтэй амьдардаг учраас ханаагүй хүчлийн тоо өндөр, чанартай тос гардаг байна. Адууны тостой савангийн гадаргуунд буй адууны тос арьсанд хурдацтай шингэж тослог бүрхүүлийг үүсгэснээр хоёрдогч исэлдэлтийг бууруулж, янз бүрийн арьсны асуудлуудаас сэргийлнэ.

НАЙРЛАГА: Оливын тос, наргил модны самрын тос, өөхөн тос, адууны тос, нэрмэл ус, натрийн шүлт

ХЭРЭГЛЭХ ЗААВАР: Гараа сайтар цэвэрлэснийхээ дараа нүүр болон савангаа норгон, хөөсрүүлээд хөөсөөр нь нүүрээ угаана. Бүлээн усаар хөөсөө сайтар арилгана. Өдөр тутамдаа хэрэглэвэл тохиромжтой. Хөөсрүүлэгч уут эсвэл конжак нүүр цэвэрлэгчтэй хослуулан хэрэглэвэл илүү тохиромжтой.

АНХААРАХ ЗҮЙЛС: Бүтээгдэхүүний орц найрлагаас харшилтай эсэх ээ шалгана уу. Савангийн хөөс нүдрүү орохоос болгоомжилно уу. Хэт халуун, чийгтэй орчинд хадгалсанаараа саван дээр шар толбо үүсэх аюултай. Гэсэн хэдий ч хэрэглэх явцад ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй юм.

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: Хуурай газар хадгална. Чийгшил 50%-аас доош тасалгааны температурд нарны шууд тусгалаас хол аль болох харанхуй сэрүүн газар хадгална. Савангийн модон тавиуртай хослуулсан хэрэглэсэнээрэээ хэрэглээг уртасгах болно.

ХЭРЭГЛЭГЧДИЙН ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ:

Адууны тостой савангийн ар тал цайрсан байна хэрэглэхэд зүгээр үү?

- Саван хийх явцад шүлт оролцдог учраас тохиромжтой хатах үедээ ар тал нь цайрдаг. Гэхдээ бүтээгдэхүүнийг худалдаанд гарахаас өмнө шүлтийн хэмжээг тогтвортой болгодог тул хэрэглэхэд асуудалгүй гэж үздэг.

Цэвэр жин: 70 гр

Нийт жин: 90 гр

Хадгалах хугацаа: 12 сар

Таны сүүлд үзсэн бүтээгдэхүүнүүд

Хоосон

LhamourЛхамур нь Монголдоо анхдагч байгалийн гаралтай арьс арчилгааны бренд бүтээгдэхүүн бөгөөд 2014 онд байгуулагдсан түүхтэй. Манай бүтээгдэхүүн нь дэлхийн өнцөг булан бүрт арьсны янз бүрийн асуудалтай хүмүүст зориулагдсан ба бид бүтээгдэхүүнээрээ дамжуулан Монголдоо төдийгүй дэлхийд эерэг өөрчлөлт гаргахыг тэмүүлж байгаа билээ. Нэг хүний мөрөөдлөөр эхэлсэн зүйл нь удалгүй илүү бүтээлч зүйл болж, тэдэнд тулгардаг арьсны асуудлыг шийдвэрлэхэд тусалж өгснөөр олон залуусын урам зоригийг нэмсэн билээ. Монгол орны хөрсөн дээрх байгалийн гаралтай, цэвэр орц найрлага бүхий түүхий эдийг бид хог хаягдалгүй ашиглан, өглөө бүр шинэхэн талх мэт бүтээгдэхүүнээ шинээр үйлдвэрлэж хүний арьс арчилгаанд чухал үнэ цэнийг бий болгодог. Манай бүтээгдэхүүнийг Монголын залууст төдийгүй дэлхийн олон орны залуус хэдийнээ хэрэглэж, үр нөлөөг нь мэдэрч эхэлжээ. Бид Энэтхэг, Тайван, Хонгконг, Тайланд, Америк зэрэг олон оронд экспортоо гаргаж байна.

2021 © Онлайн худалдааг хөгжүүлэгч платформ.