НАРГИЛ МОДНЫ САМРЫН ТОСТОЙ УРУУЛ ӨНГӨЛӨГЧ

Нүүр арчилгаа

НАРГИЛ МОДНЫ САМРЫН ТОСТОЙ УРУУЛ ӨНГӨЛӨГЧ

8,000₮
Дэлгэрэнгүй

Цэвэр жин: 4 гр

Нийт жин: 18 гр

Хадгалах хугацаа: 12 сар

ГОЛ АЧ ТУС: Наргил модны самрын  тос нь омега болон ханаагүй тосны хүчлүүдээр баялаг тул уруулын арьсанд тэжээллэг бүрхүүл үүсгэх юм. Хуурай нөхцөлд болон хүйтний улиралд уруул хатаж, хуурайших нь элбэг учир уруулд тэжээл өгөн чийгшүүлж, тослог байдлыг хадгалахад зориулсан ямар ч химийн хольцгүй 100 хувь байгалийн гаралтай уруул өнгөлөгч юм..

НАЙРЛАГА: Наргил модны самарын тос, зөгийн лав, наранцэцгийн тос, шар буурцагны тос, витамин Е, ланолин

ХЭРЭГЛЭХ ЗААВАР: Өдөр тутамдаа хэрэглэж болно. Хэт хуурайшсан болон хагарсан тохиолдолд өдрийн хэрэглээг нэмэх ба шөнөдөө зузаан түрхэж хононо.

АНХААРАХ ЗҮЙЛС: Бүтээгдэхүүний орц найрлагаас харшилтай эсэх ээ шалгана уу. Нарны шууд тусгалаас хол байлгана уу. Халаасандаа удаан хадгалж явсанаас шалтгаалж хүний биеийн дулаанаар хайлж тогтвортой байдлаа алдаж болно.

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: Хуурай газар хадгална. Чийгшил 50%-аас доош тасалгааны температурд нарны шууд тусгалаас  хол аль болох харанхуй сэрүүн газар хадгална.

 

Таны сүүлд үзсэн бүтээгдэхүүнүүд

Хоосон

LhamourЛхамур нь Монголдоо анхдагч байгалийн гаралтай арьс арчилгааны бренд бүтээгдэхүүн бөгөөд 2014 онд байгуулагдсан түүхтэй. Манай бүтээгдэхүүн нь дэлхийн өнцөг булан бүрт арьсны янз бүрийн асуудалтай хүмүүст зориулагдсан ба бид бүтээгдэхүүнээрээ дамжуулан Монголдоо төдийгүй дэлхийд эерэг өөрчлөлт гаргахыг тэмүүлж байгаа билээ. Нэг хүний мөрөөдлөөр эхэлсэн зүйл нь удалгүй илүү бүтээлч зүйл болж, тэдэнд тулгардаг арьсны асуудлыг шийдвэрлэхэд тусалж өгснөөр олон залуусын урам зоригийг нэмсэн билээ. Монгол орны хөрсөн дээрх байгалийн гаралтай, цэвэр орц найрлага бүхий түүхий эдийг бид хог хаягдалгүй ашиглан, өглөө бүр шинэхэн талх мэт бүтээгдэхүүнээ шинээр үйлдвэрлэж хүний арьс арчилгаанд чухал үнэ цэнийг бий болгодог. Манай бүтээгдэхүүнийг Монголын залууст төдийгүй дэлхийн олон орны залуус хэдийнээ хэрэглэж, үр нөлөөг нь мэдэрч эхэлжээ. Бид Энэтхэг, Тайван, Хонгконг, Тайланд, Америк зэрэг олон оронд экспортоо гаргаж байна.

2021 © Онлайн худалдааг хөгжүүлэгч платформ.