ЧАЦАРГАНЫ ТОСТОЙ УРУУЛ ӨНГӨЛӨГЧ

Нүүр арчилгаа

ЧАЦАРГАНЫ ТОСТОЙ УРУУЛ ӨНГӨЛӨГЧ

8,000₮
Дэлгэрэнгүй

Цэвэр жин: 4 гр

Нийт жин: 18 гр

Хадгалах хугацаа: 12 сар

ГОЛ АЧ ТУС: Чацарганы тос нь арьсанд тустай маш олон амин дэмүүдийг агуулсан байдаг. Урууланд түрхэх үед бага зэргийн шар өнгийг үзүүлдэг. Уруулд тэжээл өгөн чийгшүүлж, тослог байдлыг хадгалахад зориулсан ямар ч химийн хольцгүй 100 хувь байгалийн гаралтай уруул өнгөлөгч юм.

НАЙРЛАГА: Чацарганы тос, зөгийн лав, ланолин, хонины сүүлний тос, наранцэцгийн тос, витамин Е, нохойн хошууны дарсан тос

ХЭРЭГЛЭХ ЗААВАР: Өдөр тутамдаа хэрэглэж болно. Хэт хуурайшсан болон хагарсан тохиолдолд өдрийн хэрэглээг нэмэх ба шөнөдөө зузаан түрхэж хононо.

АНХААРАХ ЗҮЙЛС: Бүтээгдэхүүний орц найрлагаас харшилтай эсэх ээ шалгана уу. Нарны шууд тусгалаас хол байлгана уу. Чацарганы тосны байгалийн өнгө гарах тул анхаарна уу.

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: Хуурай газар хадгална. Чийгшил 50%-аас доош тасалгааны температурд нарны шууд тусгалаас  хол аль болох харанхуй сэрүүн газар хадгална

ХЭРЭГЛЭГЧДИЙН ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ:

Чацарганатай уруул өнгөлөгчийн шинж чанарт өөрчлөлт орох уу?

-  Хэт халуун нарны тусгалд тавьсанаас шалтгаалж өнгө нь цайж болно

 

Таны сүүлд үзсэн бүтээгдэхүүнүүд

Хоосон

LhamourЛхамур нь Монголдоо анхдагч байгалийн гаралтай арьс арчилгааны бренд бүтээгдэхүүн бөгөөд 2014 онд байгуулагдсан түүхтэй. Манай бүтээгдэхүүн нь дэлхийн өнцөг булан бүрт арьсны янз бүрийн асуудалтай хүмүүст зориулагдсан ба бид бүтээгдэхүүнээрээ дамжуулан Монголдоо төдийгүй дэлхийд эерэг өөрчлөлт гаргахыг тэмүүлж байгаа билээ. Нэг хүний мөрөөдлөөр эхэлсэн зүйл нь удалгүй илүү бүтээлч зүйл болж, тэдэнд тулгардаг арьсны асуудлыг шийдвэрлэхэд тусалж өгснөөр олон залуусын урам зоригийг нэмсэн билээ. Монгол орны хөрсөн дээрх байгалийн гаралтай, цэвэр орц найрлага бүхий түүхий эдийг бид хог хаягдалгүй ашиглан, өглөө бүр шинэхэн талх мэт бүтээгдэхүүнээ шинээр үйлдвэрлэж хүний арьс арчилгаанд чухал үнэ цэнийг бий болгодог. Манай бүтээгдэхүүнийг Монголын залууст төдийгүй дэлхийн олон орны залуус хэдийнээ хэрэглэж, үр нөлөөг нь мэдэрч эхэлжээ. Бид Энэтхэг, Тайван, Хонгконг, Тайланд, Америк зэрэг олон оронд экспортоо гаргаж байна.

2021 © Онлайн худалдааг хөгжүүлэгч платформ.