САВАНГИЙН БАГЦ

Нүүр арчилгаа

САВАНГИЙН БАГЦ

9,500₮
Хүргэлттэй
Дэлгэрэнгүй

Цэвэр жин: 66 гр /6*11гр

Нийт жин: 88 гр

Хадгалах хугацаа: 12 сар

ГОЛ АЧ ТУС: Хонины сүүлний тостой: Саван нь маш тэжээллэг учраас эрс тэс уур амьсгалтай цаг агаарын нөхцөлд арьсыг хуурайшуулахгүй. Арьсыг зөөллөж, тэжээлээр хангана. Идэвхжүүлсэн нүүрс, давирхайтай: Идэвхжүүлсэн нүүрс нь арьснаас хорт бодисыг гадагшлуулж бактери устгах, гүн цэвэрлэгээ хийхээс гадна зөөлнөөр гуужуулдаг. Мөн биологийн идэвхт бодис болох терпентин нь давирхайнд агуулагддаг тул aрьсыг нөхөн төлжүүлэх, үрэвсэл дарахад тусална. Зөгийн бал овьёостой: Овьёос нь арьсанд тэжээл өгөхөөс гадна, арьсыг маш сайн тайвшруулж өгдөг. Зөгийн бал нь арьсны чийгийг удаан барихад тусласнаар арьсны байгалийн өнгө сэргээж, эрүүл чийглэг харагдуулах бөгөөд таны арьс зөөлөн, толигор болно.

НАЙРЛАГА: Идэвхжүүлсэн нүүрс, давирхайтай саван: Оливын тос, өөхөн тос, наранцэцгийн тос, нарс модны давирхай, идэвхжүүлсэн нүүрс, нэрмэл ус, натрийн шүлт. Зөгийн бал овъёостой саван: Оливын тос, өөхөн тос, наранцэцгийн тос, зөгийн бал, овъёос, шэа самрын тос, нэрмэл ус, натрийн шүлт. Хонины сүүлний тостой: Өөхөн тос, оливын тос, наранцэцгийн тос, наргил модны самрын тос, хонины сүүлний тос, нэрмэл ус, натрийн шүлт

ХЭРЭГЛЭХ ЗААВАР: Нүүр болон биедээ өдөр тутамдаа хэрэглэвэл тохиромжтой. Савангийн найрлаганд орсон тоснууд нь арьсанд дээд зэргийн тэжээл өгнө.

АНХААРАХ ЗҮЙЛС: Бүтээгдэхүүний орц найрлагаас харшилтай эсэх ээ шалгана уу. Савангийн хөөс нүдрүү орохоос болгоомжилно уу.

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: Хуурай газар хадгална. Чийгшил 50%-аас доош тасалгааны температурд нарны шууд тусгалаас хол аль болох харанхуй сэрүүн газар хадгална

Таны сүүлд үзсэн бүтээгдэхүүнүүд

Хоосон

LhamourЛхамур нь Монголдоо анхдагч байгалийн гаралтай арьс арчилгааны бренд бүтээгдэхүүн бөгөөд 2014 онд байгуулагдсан түүхтэй. Манай бүтээгдэхүүн нь дэлхийн өнцөг булан бүрт арьсны янз бүрийн асуудалтай хүмүүст зориулагдсан ба бид бүтээгдэхүүнээрээ дамжуулан Монголдоо төдийгүй дэлхийд эерэг өөрчлөлт гаргахыг тэмүүлж байгаа билээ. Нэг хүний мөрөөдлөөр эхэлсэн зүйл нь удалгүй илүү бүтээлч зүйл болж, тэдэнд тулгардаг арьсны асуудлыг шийдвэрлэхэд тусалж өгснөөр олон залуусын урам зоригийг нэмсэн билээ. Монгол орны хөрсөн дээрх байгалийн гаралтай, цэвэр орц найрлага бүхий түүхий эдийг бид хог хаягдалгүй ашиглан, өглөө бүр шинэхэн талх мэт бүтээгдэхүүнээ шинээр үйлдвэрлэж хүний арьс арчилгаанд чухал үнэ цэнийг бий болгодог. Манай бүтээгдэхүүнийг Монголын залууст төдийгүй дэлхийн олон орны залуус хэдийнээ хэрэглэж, үр нөлөөг нь мэдэрч эхэлжээ. Бид Энэтхэг, Тайван, Хонгконг, Тайланд, Америк зэрэг олон оронд экспортоо гаргаж байна.

2021 © Онлайн худалдааг хөгжүүлэгч платформ.