САРЛАГИЙН СҮҮТЭЙ САВАН

Нүүр арчилгаа

САРЛАГИЙН СҮҮТЭЙ САВАН

13,000₮
Дэлгэрэнгүй

ГОЛ АЧ ТУС: Сарлагийн сүү нь үнээний сүүнээс уураг, витамин А, кальцийн агууламжаараа өндөр байдаг ба омега 3 болон тосны хүчил агуулдаг билээ. Сарлагийн сүү арьсийг маш сайн чийгшүүлэн, хөгшрөлтөөс арьсны эсийг хамгаалж эрүүл зөөлөн болгоно. Өдөр тутамдаа хэрэглэхэд витамин болон эрдэсээр баялаг бөгөөд бусад сүүг бодвол тослогийн хэмжээ өндөр байдаг тул маш хуурай арьсанд тохиромжтой.

НАЙРЛАГА: Оливын тос, наргил модны самрын тос, өөхөн тос, сарлагийн сүү, натрийн шүлт

ХЭРЭГЛЭХ ЗААВАР: Гараа сайтар цэвэрлэснийхээ дараа нүүр болон савангаа норгон, хөөсрүүлээд хөөсөөр нь нүүрээ угаана. Бүлээн усаар хөөсөө сайтар арилгана. Өдөр тутамдаа хэрэглэвэл тохиромжтой. Хөөсрүүлэгч уут эсвэл конжак нүүр цэвэрлэгчтэй хослуулан хэрэглэвэл илүү тохиромжтой.

АНХААРАХ ЗҮЙЛС: Бүтээгдэхүүний орц найрлагаас харшилтай эсэх ээ шалгана уу. Савангийн хөөс нүдрүү орохоос болгоомжилно уу. Хэт халуун, чийгтэй орчинд хадгалснаар саван дээр шар толбо үүсэж болзошгүй. Гэсэн хэдий ч хэрэглэх явцад ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй.

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: Хуурай газар хадгална. Чийгшил 50%-аас доош тасалгааны температурд нарны шууд тусгалаас хол аль болох харанхуй сэрүүн газар хадгална. Савангийн модон тавиуртай хослуулан хэрэглэснээр хэрэглээг уртасгах болно.

ХЭРЭГЛЭГЧДИЙН ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ:

Хуурай сарлагийн сүү хэрэглэдэг үү? Эсвэл шинэ сүү хэрэглэдэг үү?

- Бид Монголоосоо малчдын гар дээрээс шууд шинэ сүү авч хэрэглэдэг

Цэвэр жин: 70 гр

Нийт жин: 90 гр

Хадгалах хугацаа: 12 сар

Таны сүүлд үзсэн бүтээгдэхүүнүүд

Хоосон

LhamourЛхамур нь Монголдоо анхдагч байгалийн гаралтай арьс арчилгааны бренд бүтээгдэхүүн бөгөөд 2014 онд байгуулагдсан түүхтэй. Манай бүтээгдэхүүн нь дэлхийн өнцөг булан бүрт арьсны янз бүрийн асуудалтай хүмүүст зориулагдсан ба бид бүтээгдэхүүнээрээ дамжуулан Монголдоо төдийгүй дэлхийд эерэг өөрчлөлт гаргахыг тэмүүлж байгаа билээ. Нэг хүний мөрөөдлөөр эхэлсэн зүйл нь удалгүй илүү бүтээлч зүйл болж, тэдэнд тулгардаг арьсны асуудлыг шийдвэрлэхэд тусалж өгснөөр олон залуусын урам зоригийг нэмсэн билээ. Монгол орны хөрсөн дээрх байгалийн гаралтай, цэвэр орц найрлага бүхий түүхий эдийг бид хог хаягдалгүй ашиглан, өглөө бүр шинэхэн талх мэт бүтээгдэхүүнээ шинээр үйлдвэрлэж хүний арьс арчилгаанд чухал үнэ цэнийг бий болгодог. Манай бүтээгдэхүүнийг Монголын залууст төдийгүй дэлхийн олон орны залуус хэдийнээ хэрэглэж, үр нөлөөг нь мэдэрч эхэлжээ. Бид Энэтхэг, Тайван, Хонгконг, Тайланд, Америк зэрэг олон оронд экспортоо гаргаж байна.

2021 © Онлайн худалдааг хөгжүүлэгч платформ.