ЯМААНЫ СҮҮТЭЙ САВАН

Нүүр арчилгаа

ЯМААНЫ СҮҮТЭЙ САВАН

11,000₮
Дэлгэрэнгүй

ГОЛ АЧ ТУС: Ямааны сүү нь олон төрлийн витамин, эрдэс бодис, А амин дэмээр өндөр байдаг бөгөөд энэ нь гэмтсэн арьсны эсийг засах, эрүүл арьсыг хадгалдаг. Ямааны сүү нь үл орлогдох тосны хүчил ихтэй байдаг тул арьсны үрэвсэл буурдаг. Ямааны сүүнд агуулагддаг тос нь хуурай, гэмтсэн арьсыг чийгшүүлж, үрэвслийн эсрэг үр нөлөөтэй байдаг. Энэхүү саван нь арьсыг хуурайшуулахгүйгээр чийгшүүлж, арьсыг эрүүл байлгахад тусална. Эрс тэс уур амьсгалаас болсон үрэвсэл болон цочролыг багасгана. Савангийн найрлаганд орсон тоснууд нь арьсанд дээд зэргийн тэжээл өгч нөхөн сэргээнэ.

НАЙРЛАГА: Оливын тос, өөхөн тос, ямааны сүү, наргил модны самрын тос,  натрийн шүлт

ХЭРЭГЛЭХ ЗААВАР: Гараа сайтар цэвэрлэснийхээ дараа нүүр болон савангаа норгон, хөөсрүүлээд хөөсөөр нь нүүрээ угаана. Бүлээн усаар хөөсөө сайтар арилгана. Өдөр тутамдаа хэрэглэвэл тохиромжтой. Хөөсрүүлэгч уут эсвэл конжак нүүр цэвэрлэгчтэй хослуулан хэрэглэвэл илүү тохиромжтой.

АНХААРАХ ЗҮЙЛС: Бүтээгдэхүүний орц найрлагаас харшилтай эсэх ээ шалгана уу. Савангийн хөөс нүдрүү орохоос болгоомжилно уу.

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: Хуурай газар хадгална. Чийгшил 50%-аас доош тасалгааны температурд нарны шууд тусгалаас хол аль болох харанхуй сэрүүн газар хадгална. Савангийн модон тавиуртай хослуулсан хэрэглэсэнээрэээ хэрэглээг уртасгах болно.

ХЭРЭГЛЭГЧДИЙН ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ:

Хуурай ямааны сүү хэрэглэдэг үү эсвэл шинэ сүү хэрэглэдэг үү?

-Бид Монголоосоо малчдын гар дээрээс шууд шинэ сүү авч хэрэглэдэг.

 

Цэвэр жин: 80 гр

Нийт жин: 82 гр

Хадгалах хугацаа: 12 сар

Таны сүүлд үзсэн бүтээгдэхүүнүүд

Хоосон

LhamourЛхамур нь Монголдоо анхдагч байгалийн гаралтай арьс арчилгааны бренд бүтээгдэхүүн бөгөөд 2014 онд байгуулагдсан түүхтэй. Манай бүтээгдэхүүн нь дэлхийн өнцөг булан бүрт арьсны янз бүрийн асуудалтай хүмүүст зориулагдсан ба бид бүтээгдэхүүнээрээ дамжуулан Монголдоо төдийгүй дэлхийд эерэг өөрчлөлт гаргахыг тэмүүлж байгаа билээ. Нэг хүний мөрөөдлөөр эхэлсэн зүйл нь удалгүй илүү бүтээлч зүйл болж, тэдэнд тулгардаг арьсны асуудлыг шийдвэрлэхэд тусалж өгснөөр олон залуусын урам зоригийг нэмсэн билээ. Монгол орны хөрсөн дээрх байгалийн гаралтай, цэвэр орц найрлага бүхий түүхий эдийг бид хог хаягдалгүй ашиглан, өглөө бүр шинэхэн талх мэт бүтээгдэхүүнээ шинээр үйлдвэрлэж хүний арьс арчилгаанд чухал үнэ цэнийг бий болгодог. Манай бүтээгдэхүүнийг Монголын залууст төдийгүй дэлхийн олон орны залуус хэдийнээ хэрэглэж, үр нөлөөг нь мэдэрч эхэлжээ. Бид Энэтхэг, Тайван, Хонгконг, Тайланд, Америк зэрэг олон оронд экспортоо гаргаж байна.

2021 © Онлайн худалдааг хөгжүүлэгч платформ.