ЭРЭГТЭЙ НҮҮРНИЙ СУУРЬ ТОС

Нүүр арчилгаа

ЭРЭГТЭЙ НҮҮРНИЙ СУУРЬ ТОС

19,500₮
Дэлгэрэнгүй

ГОЛ АЧ ТУС: Арьсыг чийгшүүлэн зөөлрүүлж, хуурайшилтаас хамгаална. Бактерийн эсрэг үйлчилгээтэй гааны эфирийн тостой. Гангатай тос болон гаат өвсний эфирийн тос нь үрэвсэл болон бохирдлын эсрэг үйлчилгээтэй ба сахал хуссаны дараа түрхэж арьсанд дээд зэргийн тэжээл өгч бохирдлоос хамгаалан цэвэрхэн мэдрэмж төрүүлнэ. Гаат өвсний эфирийн тос нь сэнгэнэсэн сайхан мэдрэмж төрүүлнэ.

ОРЦ НАЙРЛАГА: Оливын тос, Ганганы тос, Авокадо тос, Луувангийн тос, Нохойн хошууны тос, Витамин Е, Гаат өвсний эфирийн тос

ХЭРЭГЛЭХ ЗААВАР: Нүүрээ сайн цэвэрлэсний дараа 2-3 дуслыг өглөө оройдоо жигд тараан түрхэж хэрэглэнэ. Мөн сахал хуссаны дараа зөөлөн шингэтэл түрхэнэ.

АНХААРАХ ЗҮЙЛС: Хэрэглэхээс өмнө түүхий эдийн жагсаалтыг сайтар уншин, харшилтай эсэхээ шалгана уу Суурь тосон дээрээ өдөр шөнийн тосоо хэрэглэх ба нарны хамгаалалт ороогүй тул өдөр хэрэглэхдээ нарны тос түрхэнэ үү

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ:Хуурай газар хадгална. Чийгшил 50%-аас доош тасалгааны температурд нарны шууд тусгалаас хол аль болох харанхуй сэрүүн газар хадгална

Цэвэр жин: 33 мл

Нийт жин: 48гр

Хадгалах хугацаа: 24 сар

 

Таны сүүлд үзсэн бүтээгдэхүүнүүд

Хоосон

LhamourЛхамур нь Монголдоо анхдагч байгалийн гаралтай арьс арчилгааны бренд бүтээгдэхүүн бөгөөд 2014 онд байгуулагдсан түүхтэй. Манай бүтээгдэхүүн нь дэлхийн өнцөг булан бүрт арьсны янз бүрийн асуудалтай хүмүүст зориулагдсан ба бид бүтээгдэхүүнээрээ дамжуулан Монголдоо төдийгүй дэлхийд эерэг өөрчлөлт гаргахыг тэмүүлж байгаа билээ. Нэг хүний мөрөөдлөөр эхэлсэн зүйл нь удалгүй илүү бүтээлч зүйл болж, тэдэнд тулгардаг арьсны асуудлыг шийдвэрлэхэд тусалж өгснөөр олон залуусын урам зоригийг нэмсэн билээ. Монгол орны хөрсөн дээрх байгалийн гаралтай, цэвэр орц найрлага бүхий түүхий эдийг бид хог хаягдалгүй ашиглан, өглөө бүр шинэхэн талх мэт бүтээгдэхүүнээ шинээр үйлдвэрлэж хүний арьс арчилгаанд чухал үнэ цэнийг бий болгодог. Манай бүтээгдэхүүнийг Монголын залууст төдийгүй дэлхийн олон орны залуус хэдийнээ хэрэглэж, үр нөлөөг нь мэдэрч эхэлжээ. Бид Энэтхэг, Тайван, Хонгконг, Тайланд, Америк зэрэг олон оронд экспортоо гаргаж байна.

2021 © Онлайн худалдааг хөгжүүлэгч платформ.