ЖАМЦ ДАВСТАЙ ВАННЫ БӨМБӨГ

Бие арчилгаа

ЖАМЦ ДАВСТАЙ ВАННЫ БӨМБӨГ

7,900₮
Дэлгэрэнгүй

Цэвэр жин: 80 гр

Нийт жин: 85 гр

Хадгалах хугацаа: 6 сар

ГОЛ АЧ ТУС: Энэхүү бүтээгдэхүүн нь арьс арчилгааны гэхээсээ илүү эрүүл мэндрийн бүтээгдэхүүн ба булчинг амрааж, сэтгэл санааг тайвшруулж, биеэс хорыг гадагшлуулан, цусны эргэлтийг сайжруулахаас гадна арьсыг чийгшүүлэх үйлчилгээтэй.

НАЙРЛАГА: Хүнсний сод, нимбэгний хүчил, жамц давс, нэрмэл ус, оливын тос, лаванда эфирийн тос, хүнсний будаг улаан

ХЭРЭГЛЭХ ЗААВАР: Бүтээгдэхүүнийг задалсан даруй хэрэглэнэ. -Ваннаа халуун бүлээн усаар дүүргэнэ. -Дүүргэсэн усандаа 1 ширхэг бөмбөгөө хийнэ. -Цэвэр байгалийн жамц давс, тос болон анхилуун үнэрт эфирийн тос нь усанд уусан шингэнэ. -Эфирийн тос болон оливын  тос нь арьсанд тэжээл өгөн зөөлрүүлж, анхилуун үнэр нь тайвшруулж буй мэдрэмж өгнө.

АНХААРАХ ЗҮЙЛС: Ил шарханд хэрэглэхээс зайлсхийгээрэй. Чийгшил 50%-иас их үед ванны бөмбөг агаарын чийгшлийг өөртөө шингээн авч хөөн эзэлхүүн нь томорч нягт байдлаа алддаг. Оливын тостой ванны бөмбөг нь хэт халуун нарны тусгалд тавьснаас шалтгаалж өнгө нь цайж болно. Учир нь маш бага хэмжээний хүнсний будагч бодис ашигладаг. Нэг удаагийн ваннд оролтод зориулсан. 2 хувааж хөлөө дүрж болно.

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: Хүйтэн нөхцөлд хадгалахад тохиромжгүй. Хуурай, нарны шууд тусгалаас  хол аль болох харанхуй  газар хадгална.

ХЭРЭГЛЭГЧДИЙН ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ:

Ямар арьсанд тохирох вэ?

- Бүх төрлийн арьсанд тохирно.

 

Таны сүүлд үзсэн бүтээгдэхүүнүүд

Хоосон

LhamourЛхамур нь Монголдоо анхдагч байгалийн гаралтай арьс арчилгааны бренд бүтээгдэхүүн бөгөөд 2014 онд байгуулагдсан түүхтэй. Манай бүтээгдэхүүн нь дэлхийн өнцөг булан бүрт арьсны янз бүрийн асуудалтай хүмүүст зориулагдсан ба бид бүтээгдэхүүнээрээ дамжуулан Монголдоо төдийгүй дэлхийд эерэг өөрчлөлт гаргахыг тэмүүлж байгаа билээ. Нэг хүний мөрөөдлөөр эхэлсэн зүйл нь удалгүй илүү бүтээлч зүйл болж, тэдэнд тулгардаг арьсны асуудлыг шийдвэрлэхэд тусалж өгснөөр олон залуусын урам зоригийг нэмсэн билээ. Монгол орны хөрсөн дээрх байгалийн гаралтай, цэвэр орц найрлага бүхий түүхий эдийг бид хог хаягдалгүй ашиглан, өглөө бүр шинэхэн талх мэт бүтээгдэхүүнээ шинээр үйлдвэрлэж хүний арьс арчилгаанд чухал үнэ цэнийг бий болгодог. Манай бүтээгдэхүүнийг Монголын залууст төдийгүй дэлхийн олон орны залуус хэдийнээ хэрэглэж, үр нөлөөг нь мэдэрч эхэлжээ. Бид Энэтхэг, Тайван, Хонгконг, Тайланд, Америк зэрэг олон оронд экспортоо гаргаж байна.

2022 © Онлайн худалдааг хөгжүүлэгч платформ.