АЯЛАЛЫН ТОСНЫ БАГЦ

Бие арчилгаа

АЯЛАЛЫН ТОСНЫ БАГЦ

15,000₮
Дэлгэрэнгүй

Цэвэр жин: 90 гр /3*30гр/

Нийт жин: 135 гр

Хадгалах хугацаа: 12 сар

ГОЛ АЧ ТУС: Энэхүү өтгөн тосны багц нь аялалд авч явахад тохиромжтой бөгөөд дотроо Чацарганатай, Эмзэг арьсны, Хүүхдийн гэсэн 3 өөр төрлийн тос орсноороо онцлог. Мөн гэр бүлийн бүх гишүүдэд зориулсан бөгөөд хэт хуурайшсан арьсанд тэжээл өгөн тайвшруулна.

НАЙРЛАГА: Хүүхдийн биеийн тэжээлийн тос: Наргил модны самрын тос, хонины сүүлний тос, өөхөн тос, зөгийн лав, луувангийн тос, оливын тос, ганганы тос, витамин Е, лаванда эфирийн тос. Эмзэг биеийн өтгөн тос: Наргил модны самрын тос, өөхөн тос, шар буурцагны тос, зөгийн лав, хонины сүүлний тос, наранцэцгийн тос, витамин е, оливын тос, лаванда эфирийн тос. Чацарганатай биеийн тэжээлийн тос: Наргил модны самрын тос, өөхөн тос, зөгийн лав, нохойн хошууны тос, шэа самарны тос, шар буурцагны тос, наранцэцгийн тос, хонины сүүлний тос, лаванда эфирийн тос, витамин Е, чацарганы тос

ХЭРЭГЛЭХ ЗААВАР: Хүүхдийн биеийн тэжээлийн тос: Энэхүү биеийн өтгөн тосыг та хүүхдээ усанд оруулсаныхаа дараа бага хэмжээгээр авч сайтар иллэг хийн хэрэглэнэ. Мөн лаванда эфирийн тостой учраас та хүүхдээ унтуулахаас өмнө хэрэглэвэл хүүхдийг тайван бат бөх унтахад тустай. Эмзэг биеийн өтгөн тос: Оройн цагаар, унтахаасаа өмнө бага хэмжээгээр авч шингэтэл нь иллэг хийж хэрэглэнэ. Мөн лаванда эфирийн тостой учраас та  унтахаасаа өмнө хэрэглэвэл биеийн булчинг суллаж тайван бат бөх унтахад тустай. Чацарганатай биеийн тэжээлийн тос: Оройн цагаар, унтахаасаа өмнө бага хэмжээгээр авч шингэтэл нь иллэг хийн хэрэглэнэ. Мөн лаванда эфирийн тостой учраас та  унтахаасаа өмнө хэрэглэвэл биеийн булчинг суллаж тайван бат бөх унтахад тустай.

АНХААРАХ ЗҮЙЛС: Түүхий эдийн жагсаалтаас харшилтай эсэхээ шалгана уу

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: Хуурай газар хадгална. Чийгшил 50%-аас доош тасалгааны температурд нарны шууд тусгалаас  хол аль болох харанхуй сэрүүн газар хадгална

 

 

 

Таны сүүлд үзсэн бүтээгдэхүүнүүд

Хоосон

LhamourЛхамур нь Монголдоо анхдагч байгалийн гаралтай арьс арчилгааны бренд бүтээгдэхүүн бөгөөд 2014 онд байгуулагдсан түүхтэй. Манай бүтээгдэхүүн нь дэлхийн өнцөг булан бүрт арьсны янз бүрийн асуудалтай хүмүүст зориулагдсан ба бид бүтээгдэхүүнээрээ дамжуулан Монголдоо төдийгүй дэлхийд эерэг өөрчлөлт гаргахыг тэмүүлж байгаа билээ. Нэг хүний мөрөөдлөөр эхэлсэн зүйл нь удалгүй илүү бүтээлч зүйл болж, тэдэнд тулгардаг арьсны асуудлыг шийдвэрлэхэд тусалж өгснөөр олон залуусын урам зоригийг нэмсэн билээ. Монгол орны хөрсөн дээрх байгалийн гаралтай, цэвэр орц найрлага бүхий түүхий эдийг бид хог хаягдалгүй ашиглан, өглөө бүр шинэхэн талх мэт бүтээгдэхүүнээ шинээр үйлдвэрлэж хүний арьс арчилгаанд чухал үнэ цэнийг бий болгодог. Манай бүтээгдэхүүнийг Монголын залууст төдийгүй дэлхийн олон орны залуус хэдийнээ хэрэглэж, үр нөлөөг нь мэдэрч эхэлжээ. Бид Энэтхэг, Тайван, Хонгконг, Тайланд, Америк зэрэг олон оронд экспортоо гаргаж байна.

2021 © Онлайн худалдааг хөгжүүлэгч платформ.