ГАРЫН ТЭЖЭЭЛИЙН ТОС

Бие арчилгаа

ГАРЫН ТЭЖЭЭЛИЙН ТОС

8,000₮
Дэлгэрэнгүй

Цэвэр жин: 40 гр

Нийт жин: 51 гр

Хадгалах хугацаа: 12 сар

ГОЛ АЧ ТУС: Гарын тэжээлийн тос нь антиоксидантаар баялаг тул хуурай болон хагарсан арьсанд тохиромжтой. Чацаргана болон жүржийн эфирийн тосны хослол нь маш таатай үнэрийг бий болгоно.  хуурай болон хагарсан арьсанд тохиромжтой. Өндөр чанарын органик найрлага нь таны арьсанд тэжээллэг, чийглэг мэдрэмж өгөх болно. Гараа угаасныхаа дараа гарандаа массажлан хэрэглэвэл илүү тохиромжтой.

НАЙРЛАГА: Нэрмэл ус, наранцэцгийн тос, бэхжүүлэгч, зөгийн лав, шар буурцагны тос, наргил модны самарны тос, өөхөн тос, шеа самрын тос, оливын тос, амтат жүржийн эфирийн тос, байгалийн гаралтай удаан хадгалагч бодис, чацарганы тос

ХЭРЭГЛЭХ ЗААВАР: Гарын тосоо арьсандаа шингэтэл иллэг хийж түрхэнэ.

АНХААРАХ ЗҮЙЛС: Та түүхий эдийн жагсаалтыг сайтар уншин, харшилтай эсэхээ шалгана уу

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: Хуурай газар хадгална. Чийгшил 50%-аас доош тасалгааны температурд нарны шууд тусгалаас  хол аль болох харанхуй сэрүүн газар хадгална

ХЭРЭГЛЭГЧДИЙН ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ:

Гарын тосны савалгаа шахдаг байж болох уу?

-Өмнөх саван нь шахдаг байсан.

Гарын тос өөр төрөл байгаа юу?

-Одоохондоо өөр төрөл байхгүй.

Гарын харшил арилах уу?

-   Харшил гарсан гарын арьсанд сайнаар нөлөөлнө

Таны сүүлд үзсэн бүтээгдэхүүнүүд

Хоосон

LhamourЛхамур нь Монголдоо анхдагч байгалийн гаралтай арьс арчилгааны бренд бүтээгдэхүүн бөгөөд 2014 онд байгуулагдсан түүхтэй. Манай бүтээгдэхүүн нь дэлхийн өнцөг булан бүрт арьсны янз бүрийн асуудалтай хүмүүст зориулагдсан ба бид бүтээгдэхүүнээрээ дамжуулан Монголдоо төдийгүй дэлхийд эерэг өөрчлөлт гаргахыг тэмүүлж байгаа билээ. Нэг хүний мөрөөдлөөр эхэлсэн зүйл нь удалгүй илүү бүтээлч зүйл болж, тэдэнд тулгардаг арьсны асуудлыг шийдвэрлэхэд тусалж өгснөөр олон залуусын урам зоригийг нэмсэн билээ. Монгол орны хөрсөн дээрх байгалийн гаралтай, цэвэр орц найрлага бүхий түүхий эдийг бид хог хаягдалгүй ашиглан, өглөө бүр шинэхэн талх мэт бүтээгдэхүүнээ шинээр үйлдвэрлэж хүний арьс арчилгаанд чухал үнэ цэнийг бий болгодог. Манай бүтээгдэхүүнийг Монголын залууст төдийгүй дэлхийн олон орны залуус хэдийнээ хэрэглэж, үр нөлөөг нь мэдэрч эхэлжээ. Бид Энэтхэг, Тайван, Хонгконг, Тайланд, Америк зэрэг олон оронд экспортоо гаргаж байна.

2021 © Онлайн худалдааг хөгжүүлэгч платформ.