ХӨЛ АРЧИЛГААНЫ БАГЦ

Бие арчилгаа

ХӨЛ АРЧИЛГААНЫ БАГЦ

13,500₮
Дэлгэрэнгүй

Цэвэр жин: 100 гр + 51 гр

Нийт жин: 165 гр

Хадгалах хугацаа: 12 сар

ГОЛ АЧ ТУС: Хөлөө хайрлаж, ачаалалтай өдрийн орой жинхэнэ тайвшралыг мэдрээрэй. Энэхүү хөл арчилгааны багцад гар аргаар хийсэн хөлийн тос болон эфирийн тостой жамц давс орсон байгаа. Эфирийн тостой жамц давс нь алжааж ядарсан хөлийг тайвшруулж, арьсыг цэвэрлэнэ. Чацарганы тос, гангатай тос болон шар буурцагны тостой хөлийн тос нь хөлийн арьсыг үргэлж зөөлөн, эрүүл байлгах болно..

НАЙРЛАГА: Хөлийн тос: Шар буурцагны тос, өөхөн тос, гангатай тос, зөгийн лав, чацарганы тос, гаат өвсний эфирийн тос. Хөлийн давс: Жамц давс, лемонграсс эфирийн тос

ХЭРЭГЛЭХ ЗААВАР: Хөлөө дүрж болохуйц ваннд давсаа хийгээд 10-15 минут байлгана. Хөлийн тосоо шингэтэл массажлан түрхэнэ. Эфирийн тостой жамц давсны уусмалд хөлөө дүрж алжаалаа тайлсны дараа тосоо түрхэж хэрэглэх нь илүү үр дүнг мэдрүүлнэ. Ингэснээрээ салоны үйлчилгээг гэртээ өдөр бүр хийх боломжтой. Өсгий болон хагарсан хэсэгтээ илүү анхаараарай.

АНХААРАХ ЗҮЙЛС: Та түүхий эдийн жагсаалтыг сайтар уншин, харшилтай эсэхээ шалгана уу

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: Хуурай газар хадгална. Чийгшил 50%-аас доош тасалгааны температурд нарны шууд тусгалаас  хол аль болох харанхуй сэрүүн газар хадгална

 

Таны сүүлд үзсэн бүтээгдэхүүнүүд

Хоосон

LhamourЛхамур нь Монголдоо анхдагч байгалийн гаралтай арьс арчилгааны бренд бүтээгдэхүүн бөгөөд 2014 онд байгуулагдсан түүхтэй. Манай бүтээгдэхүүн нь дэлхийн өнцөг булан бүрт арьсны янз бүрийн асуудалтай хүмүүст зориулагдсан ба бид бүтээгдэхүүнээрээ дамжуулан Монголдоо төдийгүй дэлхийд эерэг өөрчлөлт гаргахыг тэмүүлж байгаа билээ. Нэг хүний мөрөөдлөөр эхэлсэн зүйл нь удалгүй илүү бүтээлч зүйл болж, тэдэнд тулгардаг арьсны асуудлыг шийдвэрлэхэд тусалж өгснөөр олон залуусын урам зоригийг нэмсэн билээ. Монгол орны хөрсөн дээрх байгалийн гаралтай, цэвэр орц найрлага бүхий түүхий эдийг бид хог хаягдалгүй ашиглан, өглөө бүр шинэхэн талх мэт бүтээгдэхүүнээ шинээр үйлдвэрлэж хүний арьс арчилгаанд чухал үнэ цэнийг бий болгодог. Манай бүтээгдэхүүнийг Монголын залууст төдийгүй дэлхийн олон орны залуус хэдийнээ хэрэглэж, үр нөлөөг нь мэдэрч эхэлжээ. Бид Энэтхэг, Тайван, Хонгконг, Тайланд, Америк зэрэг олон оронд экспортоо гаргаж байна.

2021 © Онлайн худалдааг хөгжүүлэгч платформ.