ХӨЛИЙН ТОС

Бие арчилгаа

ХӨЛИЙН ТОС

8,300₮
Дэлгэрэнгүй

Цэвэр жин: 30 гр

Нийт жин: 41 гр

Хадгалах хугацаа: 12 сар

ГОЛ АЧ ТУС: Чацарганы тос, гангатай тос болон шар буурцагны тостой хөлийн тос нь хөлийн арьсыг тань үргэлж зөөлөн, эрүүл байлгах болно. Гааны эфирийн тос нь бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Арьсанд хэрэгтэй тэжээлүүд орсон тул хуурайшилтаас хамгаална.

НАЙРЛАГА: Шар буурцагны тос, өөхөн тос, гангатай тос, зөгийн лав, чацарганы тос, гаат өвсний эфирийн тос

ХЭРЭГЛЭХ ЗААВАР: Эфирийн тостой жамц давсны уусмалд хөлөө дүрж алжаалаа тайлсаны дараа тосоо түрхэж хэрэглэх нь илүү үр дүнг мэдрүүлнэ. Ингэснээрээ салоны үйлчилгээг гэртээ өдөр бүр хийх боломжтой. Хөлийн тосоо шингэтэл массажлан түрхэнэ. Өсгий болон хагарсан хэсэгтээ илүү анхаараарай

АНХААРАХ ЗҮЙЛС: Түүхий эдээ сайтар уншин харшилтай эсэхээ шалгана уу. Зөвхөн гадуур хэрэглэнэ

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: Хуурай газар хадгална. Чийгшил 50%-аас доош тасалгааны температурд нарны шууд тусгалаас  хол аль болох харанхуй сэрүүн газар хадгална

ХЭРЭГЛЭГЧДИЙН ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ:

Хөлний эвгүй үнэрийг арилгах уу?

-Бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос орсон учир хөлний эвгүй үнэрт сайнаар нөлөөлнө.

Хөлний эвэр арилгах уу?

-   Хөлийн тос нь тэжээл өгч, булчинг нь сайн суллах үйлчилгээ л үзүүлнэ.

 

Таны сүүлд үзсэн бүтээгдэхүүнүүд

Хоосон

LhamourЛхамур нь Монголдоо анхдагч байгалийн гаралтай арьс арчилгааны бренд бүтээгдэхүүн бөгөөд 2014 онд байгуулагдсан түүхтэй. Манай бүтээгдэхүүн нь дэлхийн өнцөг булан бүрт арьсны янз бүрийн асуудалтай хүмүүст зориулагдсан ба бид бүтээгдэхүүнээрээ дамжуулан Монголдоо төдийгүй дэлхийд эерэг өөрчлөлт гаргахыг тэмүүлж байгаа билээ. Нэг хүний мөрөөдлөөр эхэлсэн зүйл нь удалгүй илүү бүтээлч зүйл болж, тэдэнд тулгардаг арьсны асуудлыг шийдвэрлэхэд тусалж өгснөөр олон залуусын урам зоригийг нэмсэн билээ. Монгол орны хөрсөн дээрх байгалийн гаралтай, цэвэр орц найрлага бүхий түүхий эдийг бид хог хаягдалгүй ашиглан, өглөө бүр шинэхэн талх мэт бүтээгдэхүүнээ шинээр үйлдвэрлэж хүний арьс арчилгаанд чухал үнэ цэнийг бий болгодог. Манай бүтээгдэхүүнийг Монголын залууст төдийгүй дэлхийн олон орны залуус хэдийнээ хэрэглэж, үр нөлөөг нь мэдэрч эхэлжээ. Бид Энэтхэг, Тайван, Хонгконг, Тайланд, Америк зэрэг олон оронд экспортоо гаргаж байна.

2021 © Онлайн худалдааг хөгжүүлэгч платформ.