ДАВИРХАЙТАЙ ЭМЧИЛГЭЭНИЙ ТОС

Бие арчилгаа

ДАВИРХАЙТАЙ ЭМЧИЛГЭЭНИЙ ТОС

8,800₮
Дэлгэрэнгүй

Цэвэр жин: 30 гр

Нийт жин: 41 гр

Хадгалах хугацаа: 12 сар

ГОЛ АЧ ТУС: Зөгийн лавыг яр шарх, хатиг, түлэгдэлтэнд түрхлэг болгон хэрэглэдэг. Нарс модны давирхайн бактери вирусын эсрэг үйлчилгээтэй тул арьсыг хурдан нөхөн төлжүүлдэг. Эмчилгээний тосыг маань өдөр тутамдаа цүнхэндээ авч яван хуурайшсан, арьсны өнгөн давхаргын хөнгөн шархлаа, үрэвсэл, харшил, загатнаа зэрэг арьсны эмгэгүүдэд хэрэглэнэ.

НАЙРЛАГА: Нарс модны давирхай, өөхөн тос, нохойн хошуутай тос, идэвхжүүлсэн нүүрс, гангатай тос, зөгийн лав, нимбэгт өвсний эфирийн тос, хонины сүүлний тос.

ХЭРЭГЛЭХ ЗААВАР: Арьсны өнгөн давхаргын хөнгөн шархлаа, үрэвсэл, харшил, загатнаа зэрэг арьсны эмгэгүүд дээр нимгэн түрхэж эмчилгээг хурдасгана. Бүх насныхан болон бүх төрлийн арьсанд тохиромжтой ба энгийн үед ч гүн тэжээл өгөх эмчилгээний бүтээгдэхүүн юм..

АНХААРАХ ЗҮЙЛС: Шархны цус тогтож, хатсаны дараа хэрэглэнэ үү. Нүүрний арьс нь биеийн арьсыг бодвол эмзэг байдаг бөгөөд нүүрэндээ хэрэглэхээс өмнө түүхий эдүүдээс харшилтай эсэхээ шалгана уу.

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: Хуурай газар хадгална. Чийгшил 50%-аас доош тасалгааны температурд нарны шууд тусгалаас хол аль болох харанхуй сэрүүн газар хадгална

ХЭРЭГЛЭГЧДИЙН ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ:

Батган дээр түрхэж болох уу?

- Тиймээ, тухайн гарсан хэсэгт нь маш бага хэмжээтэйг аван нимгэн түрхэнэ.

 

Таны сүүлд үзсэн бүтээгдэхүүнүүд

Хоосон

LhamourЛхамур нь Монголдоо анхдагч байгалийн гаралтай арьс арчилгааны бренд бүтээгдэхүүн бөгөөд 2014 онд байгуулагдсан түүхтэй. Манай бүтээгдэхүүн нь дэлхийн өнцөг булан бүрт арьсны янз бүрийн асуудалтай хүмүүст зориулагдсан ба бид бүтээгдэхүүнээрээ дамжуулан Монголдоо төдийгүй дэлхийд эерэг өөрчлөлт гаргахыг тэмүүлж байгаа билээ. Нэг хүний мөрөөдлөөр эхэлсэн зүйл нь удалгүй илүү бүтээлч зүйл болж, тэдэнд тулгардаг арьсны асуудлыг шийдвэрлэхэд тусалж өгснөөр олон залуусын урам зоригийг нэмсэн билээ. Монгол орны хөрсөн дээрх байгалийн гаралтай, цэвэр орц найрлага бүхий түүхий эдийг бид хог хаягдалгүй ашиглан, өглөө бүр шинэхэн талх мэт бүтээгдэхүүнээ шинээр үйлдвэрлэж хүний арьс арчилгаанд чухал үнэ цэнийг бий болгодог. Манай бүтээгдэхүүнийг Монголын залууст төдийгүй дэлхийн олон орны залуус хэдийнээ хэрэглэж, үр нөлөөг нь мэдэрч эхэлжээ. Бид Энэтхэг, Тайван, Хонгконг, Тайланд, Америк зэрэг олон оронд экспортоо гаргаж байна.

2021 © Онлайн худалдааг хөгжүүлэгч платформ.