БООЛТТОЙ САВАН

Бие арчилгаа

БООЛТТОЙ САВАН

3,550₮
Хүргэлттэй
Дэлгэрэнгүй

ГОЛ АЧ ТУС: Саван нь маш тэжээллэг учраас эрс тэс уур амьсгалтай цаг агаарын нөхцөлд арьсыг хуурайшуулахгүй. Арьсыг зөөлөн болгож тэжээлээр хангана. Энэхүү саван нь арьсыг зөөлрүүлэн чийгшүүлж, арьсны эд эсийг нөхөн төлжүүлэх, тэжээлийн хүчлүүдээр хангаж арьсыг уян хатан болгоно.

НАЙРЛАГА: Өөхөн тос, оливын тос, наранцэцгийн тос, наргил модны самрын тос, хонины сүүлний тос, нэрмэл ус, натрийн шүлт

ХЭРЭГЛЭХ ЗААВАР: Нүүр болон биеийн арьсанд өдөр тутамдаа хэрэглэвэл тохиромжтой. Савангийн найрлаганд орсон тоснууд нь арьсанд дээд зэргийн тэжээл өгнө.

АНХААРАХ ЗҮЙЛС: Бүтээгдэхүүний орц найрлагаас харшилтай эсэх ээ шалгана уу. Савангийн хөөс нүдрүү орохоос болгоомжилно уу.

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: Хуурай газар хадгална. Чийгшил 50%-аас доош тасалгааны температурд нарны шууд тусгалаас хол аль болох харанхуй сэрүүн газар хадгална

ХЭРЭГЛЭГЧДИЙН ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ:

Хонины сүүлтэй савангаар угаахад хонины сүүлний үнэр шингэж биеэд үлдэх үү?

-Хонины сүүлний үнэр бага зэрэг байдаг ч хэрэглэх явцад ямар нэгэн үнэр байхгүй.

Савангаар биеэ угаах уу аль эсвэл зөвхөн нүүрээ угаах уу?

- Хонины сүүлтэй савангаар нүүр болон биеэ угааж тэжээл авах боломжтой

 

Цэвэр жин: 30 гр

Нийт жин: 32 гр

Хадгалах хугацаа: 12 сар

Таны сүүлд үзсэн бүтээгдэхүүнүүд

Хоосон

LhamourЛхамур нь Монголдоо анхдагч байгалийн гаралтай арьс арчилгааны бренд бүтээгдэхүүн бөгөөд 2014 онд байгуулагдсан түүхтэй. Манай бүтээгдэхүүн нь дэлхийн өнцөг булан бүрт арьсны янз бүрийн асуудалтай хүмүүст зориулагдсан ба бид бүтээгдэхүүнээрээ дамжуулан Монголдоо төдийгүй дэлхийд эерэг өөрчлөлт гаргахыг тэмүүлж байгаа билээ. Нэг хүний мөрөөдлөөр эхэлсэн зүйл нь удалгүй илүү бүтээлч зүйл болж, тэдэнд тулгардаг арьсны асуудлыг шийдвэрлэхэд тусалж өгснөөр олон залуусын урам зоригийг нэмсэн билээ. Монгол орны хөрсөн дээрх байгалийн гаралтай, цэвэр орц найрлага бүхий түүхий эдийг бид хог хаягдалгүй ашиглан, өглөө бүр шинэхэн талх мэт бүтээгдэхүүнээ шинээр үйлдвэрлэж хүний арьс арчилгаанд чухал үнэ цэнийг бий болгодог. Манай бүтээгдэхүүнийг Монголын залууст төдийгүй дэлхийн олон орны залуус хэдийнээ хэрэглэж, үр нөлөөг нь мэдэрч эхэлжээ. Бид Энэтхэг, Тайван, Хонгконг, Тайланд, Америк зэрэг олон оронд экспортоо гаргаж байна.

2021 © Онлайн худалдааг хөгжүүлэгч платформ.