БАКТЕРЫН ЭСРЭГ ШИНГЭН САВАН (REFILL BOTTLE)

Бие арчилгаа

БАКТЕРЫН ЭСРЭГ ШИНГЭН САВАН (REFILL BOTTLE)

20,000₮
Дэлгэрэнгүй
ГОЛ АЧ ТУС: Байгалийн гаралтай шингэн савангийн бүтэц нь маш зөөлөн байдаг бөгөөд PH нь хүний арьстай адилхан тул эмзэг арьстай хүнд их тохиромжтой. Бактерийн эсрэг үйлчилгээтэйгээс гадна арьсны чийгшлийг хадгалахад тусалдаг тул хуурай болон арьсны асуудалтай хүмүүст тохиромжтой. Монголын ус хатуулагтай учраас бидний арьсыг гэмтээх магадлалтай. Байгалийн гаралтай шингэн савангийн нэг давуу тал нь ямар ч усыг тэнцвэржүүлж арьсыг гэмтэхээс хамгаална.

НАЙРЛАГА: Нэрмэл ус, оливын тос, калийн шүлт, наргил модны самрын тос, өөхөн тос, лаванда эфирийн тос.

ХЭРЭГЛЭХ ЗААВАР: Гараа усанд норгосны дараа өөрт тохирох хэмжээгээр авч хөөсрүүлэн угаана. Өдөр тутамдаа хэрэглэхэд тохиромжтой.

АНХААРАХ ЗҮЙЛС: Бүтээгдэхүүний орц найрлагаас харшилтай эсэх ээ шалгана уу. Нүдэнд орохоос болгоомжил. Нүдэнд орсон тохиолдолд усаар угаана уу.

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: Нарны шууд тусгалаас хол, хуурай сэрүүн газар хадгална.

ХЭРЭГЛЭГЧДИЙН ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ:

Ямар арьсанд тохирох вэ?

- Бүх төрлийн арьсанд тохирно.

Цэвэр жин: 500 гр
Хадгалах хугацаа: 24 сар

Таны сүүлд үзсэн бүтээгдэхүүнүүд

Хоосон

LhamourЛхамур нь Монголдоо анхдагч байгалийн гаралтай арьс арчилгааны бренд бүтээгдэхүүн бөгөөд 2014 онд байгуулагдсан түүхтэй. Манай бүтээгдэхүүн нь дэлхийн өнцөг булан бүрт арьсны янз бүрийн асуудалтай хүмүүст зориулагдсан ба бид бүтээгдэхүүнээрээ дамжуулан Монголдоо төдийгүй дэлхийд эерэг өөрчлөлт гаргахыг тэмүүлж байгаа билээ. Нэг хүний мөрөөдлөөр эхэлсэн зүйл нь удалгүй илүү бүтээлч зүйл болж, тэдэнд тулгардаг арьсны асуудлыг шийдвэрлэхэд тусалж өгснөөр олон залуусын урам зоригийг нэмсэн билээ. Монгол орны хөрсөн дээрх байгалийн гаралтай, цэвэр орц найрлага бүхий түүхий эдийг бид хог хаягдалгүй ашиглан, өглөө бүр шинэхэн талх мэт бүтээгдэхүүнээ шинээр үйлдвэрлэж хүний арьс арчилгаанд чухал үнэ цэнийг бий болгодог. Манай бүтээгдэхүүнийг Монголын залууст төдийгүй дэлхийн олон орны залуус хэдийнээ хэрэглэж, үр нөлөөг нь мэдэрч эхэлжээ. Бид Энэтхэг, Тайван, Хонгконг, Тайланд, Америк зэрэг олон оронд экспортоо гаргаж байна.

2021 © Онлайн худалдааг хөгжүүлэгч платформ.