НАРС МОДНЫ ЭФИРИЙН ТОС

Life style

НАРС МОДНЫ ЭФИРИЙН ТОС

30,000₮
Дэлгэрэнгүй

ГОЛ АЧ ТУС: Мөнх ногоон ойн шинэхэн сэнгэнэсэн үнэр нь тархи толгойн ядаргаа тайлж, сэтгэл сэргээн, хүсэл зоригийг бадраадаг. Уушгийг эрүүлжүүлдэг тул амьсгалын замын үрэвсэл, бронхид, улаан хоолойн үрэвсэл, цэр ховхлох, томуу хөхүүл ханиад, хамар битүүрэх, ургамлын харшилтай үед тустай. Бактери, вирус устгаж, ариутгах чадвар гойд. Хорхой шавьж устгахад хэрэглэнэ.

ОРЦ НАЙРЛАГА: 100% нарс модны эфирийн тос

ХЭРЭГЛЭХ ЗААВАР: Өвчин намдаахын тулд бусад тостой холин иллэг хийж болно. Агаар чийгшүүлэгчиддээ 2-3 дуслыг хийж агаараа цэвэршүүлнэ. Савнаас шууд үнэртсэнээр толгойн өвдөлтийг багасгана.

АНХААРАХ ЗҮЙЛ: Эфирийн тосыг хэрэглэхдээ болгоомжтой хандаарай. Арьсандаа эфирийн тосоо шингэлэхгүйгээр шууд түрхэхээс зайлсхийнэ үү. Аюулгүй хэрэглэхийн тулд эмчтэй зөвлөлдөнө үү. Жирэмсэн болон хөхүүл хүмүүс эмчийн зааврын дагуу хэрэглэнэ. Түүхий эдээ сайтар уншин харшилтай эсэхээ шалгана уу. Зөвхөн гадуур хэрэглэнэ.

ХАДГАЛАХ ОРЧИН НӨХЦӨЛ: Хуурай газар хадгална. Чийгшил 50%-аас доош тасалгааны температурд нарны шууд тусгалаас хол аль болох харанхуй сэрүүн газар хадгална

Цэвэр жин: 15мл

Нийт жин: 49 гр

Хадгалах хугацаа: 36 сар

Таны сүүлд үзсэн бүтээгдэхүүнүүд

Хоосон

LhamourЛхамур нь Монголдоо анхдагч байгалийн гаралтай арьс арчилгааны бренд бүтээгдэхүүн бөгөөд 2014 онд байгуулагдсан түүхтэй. Манай бүтээгдэхүүн нь дэлхийн өнцөг булан бүрт арьсны янз бүрийн асуудалтай хүмүүст зориулагдсан ба бид бүтээгдэхүүнээрээ дамжуулан Монголдоо төдийгүй дэлхийд эерэг өөрчлөлт гаргахыг тэмүүлж байгаа билээ. Нэг хүний мөрөөдлөөр эхэлсэн зүйл нь удалгүй илүү бүтээлч зүйл болж, тэдэнд тулгардаг арьсны асуудлыг шийдвэрлэхэд тусалж өгснөөр олон залуусын урам зоригийг нэмсэн билээ. Монгол орны хөрсөн дээрх байгалийн гаралтай, цэвэр орц найрлага бүхий түүхий эдийг бид хог хаягдалгүй ашиглан, өглөө бүр шинэхэн талх мэт бүтээгдэхүүнээ шинээр үйлдвэрлэж хүний арьс арчилгаанд чухал үнэ цэнийг бий болгодог. Манай бүтээгдэхүүнийг Монголын залууст төдийгүй дэлхийн олон орны залуус хэдийнээ хэрэглэж, үр нөлөөг нь мэдэрч эхэлжээ. Бид Энэтхэг, Тайван, Хонгконг, Тайланд, Америк зэрэг олон оронд экспортоо гаргаж байна.

2021 © Онлайн худалдааг хөгжүүлэгч платформ.