НИМБЭГТ ӨВСНИЙ ЭФИРИЙН ТОСТОЙ ГАР АРИУТГАГЧ

Гар арчилгаа

НИМБЭГТ ӨВСНИЙ ЭФИРИЙН ТОСТОЙ ГАР АРИУТГАГЧ

6,000₮
Хүргэлттэй
Дэлгэрэнгүй

ГОЛ АЧ ТУС: Гарын арьсыг хуурайшуулж цочроохгүйгээр ариутгадаг. Шүршдэг учраас гарт маш хурдан шингэж өгдөг. Мөн бохирдсон хаалганы бариул, гар утас зэргээ арчиж ариутгах боломжтой. Чихэрлэг, анхилам үнэртэй.

НАЙРЛАГА: Изопропилийн спирт 99%, нэрмэл ус, глицерин, кокамидопропил бетайн, пантенол, нимбэгт өвсний эфирийн тос

ХЭРЭГЛЭХ ЗААВАР: Гар болон ариутгах гэж буй зүйл рүү 2-3 удаагын цацалтаар цацаж ариутгана.

АНХААРАХ ЗҮЙЛС: Түүхий эдийн жагсаалттай танилцаж харшилтай эсэх ээ шалгана уу. Хүүхдийн гар хүрэх газар байлгаж болохгүй. Нүдрүүгээ цацахыг хориглоно. Цацсан тохиолдолд хүйтэн усаар тэр даруй угаана. Дотуур хэрэглэж болохгүй. Спиртний харшилтай хүмүүс болгоомжтой харьцна.

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: Нарны шууд тусгалаас хол, хуурай сэрүүн газар хадгална.

ХЭРЭГЛЭГЧДИЙН ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ:

Арьсыг түлж цочроох уу?

-Спиртийн агууламж нь дэлхийн эрүүл мэндийн зөвлөмжийн дагуу гаргасан хувьтай таарч байгаа тул цочроохгүй.

Цэвэр жин: 30 мл

Нийт жин: 27 гр

Хадгалах хугацаа: 12 сар

Таны сүүлд үзсэн бүтээгдэхүүнүүд

Хоосон

LhamourЛхамур нь Монголдоо анхдагч байгалийн гаралтай арьс арчилгааны бренд бүтээгдэхүүн бөгөөд 2014 онд байгуулагдсан түүхтэй. Манай бүтээгдэхүүн нь дэлхийн өнцөг булан бүрт арьсны янз бүрийн асуудалтай хүмүүст зориулагдсан ба бид бүтээгдэхүүнээрээ дамжуулан Монголдоо төдийгүй дэлхийд эерэг өөрчлөлт гаргахыг тэмүүлж байгаа билээ. Нэг хүний мөрөөдлөөр эхэлсэн зүйл нь удалгүй илүү бүтээлч зүйл болж, тэдэнд тулгардаг арьсны асуудлыг шийдвэрлэхэд тусалж өгснөөр олон залуусын урам зоригийг нэмсэн билээ. Монгол орны хөрсөн дээрх байгалийн гаралтай, цэвэр орц найрлага бүхий түүхий эдийг бид хог хаягдалгүй ашиглан, өглөө бүр шинэхэн талх мэт бүтээгдэхүүнээ шинээр үйлдвэрлэж хүний арьс арчилгаанд чухал үнэ цэнийг бий болгодог. Манай бүтээгдэхүүнийг Монголын залууст төдийгүй дэлхийн олон орны залуус хэдийнээ хэрэглэж, үр нөлөөг нь мэдэрч эхэлжээ. Бид Энэтхэг, Тайван, Хонгконг, Тайланд, Америк зэрэг олон оронд экспортоо гаргаж байна.

2021 © Онлайн худалдааг хөгжүүлэгч платформ.