САЙН ҮЙЛС

Хүүхдүүд бидний ирээдүй

LHAMOUR – Манай бvтээгдэхvvн борлуулалт болгоны 100 төгрөг сайн үйлс, нийгэмд хэрэгтэй байдлаар зориулагддаг билээ.

Бvхий л халдварт өвчний эх үүсвэр бохир гартай шууд холбоотой байдаг ба бяцхан хүүхдүүд ялангуяа энэ талаар төдийлөн сайн ойлголтгүй байдаг учраас бид анхны сайн үйлсийн аянгаа хүүхдийн боловсролд хувь нэмэрээ оруулахаар нийслэлийн 58-р сургуулийн бага ангийхан болох 3в ангийг зорьж байсан.

Бид гарын эрүүл ахуйгаар сургалт зохион байгуулж, “Тод инээмсэглэл” ТББ-ын залуусыг үзлэгийн багаж, хэрэгслээр ивээн тэтгэж “Гар болон Шүдний эрүүл ахуй” сэдэвтэй сургалт зохион байгуулсан. Үнэгүй үзлэг хийж өгсөн залуусдаа баярлалаа.

Хүүхэд болгон эрүүл байгаасай. Компани болгон нийгмийн хариуцлагаа хамгийн чухал зvйл гэж vзээсэй!

TEDx-тэй хамтарсан нь

Өнөөгийн Монголын нийгэмд “баатруудыг” хаанаас ч олж болно: хичээлийн танхимд, бизнесийн гараагаа эхэлж буй байгууллагад, хаа нэгтээ жижигхэн албан өрөөнд тэд гэгээлэг ирээдүйн тухай төсөөлөн, үүнийхээ төлөө хичээнгүй ажиллан суугаа. Тэд туртай зүйлээ хийж, хийсэн зүйлдээ сэтгэл хангалуун явдаг. TEDxBagaToiruu нь “Хайрыг Бадраа” сэдвийн дор үзэл бодлыг тань өөрчлөхүйц санааг дэвшүүлэн, харилцан ойлголцлыг бий болгож, орчин цагийн баатарлаг үйлсийг шинээр тодорхойлох болно.

Залуучуудад урам өгөх илтгэлүүд

Бид өөрсдөө гарааны бизнес, шинэхэн үндэсний үйлдвэр, мөн залуу компани билээ. Монгол улсдаа анхдагч бүтээгдэхүүнүүд хийж, үйлдвэрлэл явуулж байгаа болохоор өдөр тутам бэрхшээлүүдтэй тулгардаг ч, чадалаараа бүхнийг даван туулж, анхнаасаа зөв байхыг хичээдэг. Бидний энэхүү бэрхшээлүүд бидэнд маш их сургамж авчирсан бол бидний амжилтууд бусдад мөн үлгэр дуурайлал болдог билээ. Тиймээс бид бусдад урам хайрлаж, ялангуяа залуучуудад өөртөө итгэх итгэлийг өгөх үүднээс их сургуулиуд, бага ангийн хүүхдүүдэд лекц уншиж, сургалт орж, чадлаараа мэдлэгээ хуваалцдаг байгаа.

Их цэвэрлэгээ

Ундармаа эгчид манай LHAMOUR хамт олон Хан-уул дvvргийн эмнэлгийн хvvхдийн тасгийг шинэчилж, засахад нь туслаж…..бяцхан хvvхдvvдийн эрvvл, тав тухтай орчинг бие болгох гэж амралтын энэхvv сайхан өдөр их цэвэрлэгээ хийж дуусгалаа! Шинэхэн тасаг удахгvй бэлэн боллоо! Мундаг Ундармаа эгчид талархая!
Show Buttons
Hide Buttons