100% Байгалийн гаралтай арьс арчилгааний брэнд
Бидний тухай

Сайн уу, бид болLhamour.

Лхамур нь Монголдоо анхдагч байгалийн гаралтай арьс арчилгааны брэнд бүтээгдэхүүн бөгөөд 2014 онд байгуулагдсан түүхтэй.


LHAMOUR нь Монголын газрын дээрх баялагаар хүний арьсанд хамгийн тохиромжтой эрүүл, чанартай, химийн нэмэлт орц найрлагагүй, байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг гар аргаар үйлдвэрлэдэг арьс арчилгааны брэнд юм. Мөн эрүүл амьдралын хэв маяг болсон байгальд ээлтэй, эко бүтээгдэхүүнийг гаргадаг.


Даваадоржийн Хулан - Лхамур брэндийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, ерөнхий технологич.


Манай компани нь 2014 онд 1 хүнтэй гэрээсээ эхэлсэн гарааны бизнес бөгөөд 2014 оны 06 сарын 06-нд албан ёсоор улсын бүртгэлд бүртгэгдсэн билээ. Одоогоор 30 гаруй ажилтантай болж өргөжин тэлээд байна. Бид гарааны бизнес гээд өөрсдийгөө жижиг гэж бодолгүйгээр чадлаараа улс орондоо хувь нэмрээ оруулах хэрэгтэй гэдэг үүднээс анхнаасаа бүтээгдэхүүний чанартаа анхаарсаар ирсэн билээ.


LHAMOUR гэдэг үг нь ЛХАМО буюу брэндийн үүсгэн байгуулагчийн дүүгийн нэр (Охин тэнгэр гэсэн утгатай) болон АМУР буюу франц хэлний (хайр) гэдэг үгнээс гаралтай юм.


АЛСЫН ХАРАА

Монголд үйлдвэрлэсэн байгалийн гаралтай, эрүүл, чанартай бүтээгдэхүүнээр олон улсад танигдах брэнд болж, өөрийгөө хайрлах, бусдыг хайрлах, Эх дэлхийгээ хайрлах философи түгээснээр тогтвортой хөгжлийг бий болгох


ЭРХЭМ ЗОРИЛГО


Хуурай болон арьсны асуудалтай хүмүүст Монголд үйлдвэрлэсэн эрүүл ба чанартай арьс арчилгаа болон амьдралын хэв маяг болсон бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн хүргэж, байгальд болон нийгэмд ээлтэй байдлаар өөрийгөө хайрлах, бусдыг хайрлах, Эх дэлхийгээ хайрлах философи түгээх


ҮНЭТ ЗҮЙЛС

Органик бүтээгдэхүүн, Байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэл, Найрсаг хамт олон, Дэвшилтэт техник технологи


БИДНИЙ УРИА

Өөрийгөө хайрла, Бусдыг хайрла, Эх дэлхийгээ хайрла


БИД ХЭН БЭ

Сэтгэлээсээ, бүтээмж өндөртэй, зөв хандлагатай, мэдрэмжтэй


МАНАЙ БРЭНДИЙН ОНЦЛОГ: ГАР АРГААР МОНГОЛДОО ҮЙЛДВЭРЛЭДЭГ.

100% БАЙГАЛИЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭДҮҮД
ХОНИНЫ СҮҮЛНИЙ ТОC - Арьсанд хэрэгтэй тэжээлийг нь өгч, чийгшлийг нь хадгалж, тослог байдлыг нь хамгаална.

АДУУНЫ ТОС - Өвөрмөц бүтцийн ачаар арьсанд гүн  тэжээл өгч, тайвшруулна.

ЯМААНЫ СҮҮ - Батга болон үрчлээний эсрэг сайн үйлчилгээтэй бөгөөд гэмтсэн арьсанд сайнаар нөлөөлнө.  

САРЛАГИЙН СҮҮ - Aрьсыг маш сайн чийгшүүлэн, хөгшрөлтөөс арьсны эсийг хамгаалж эрүүл зөөлөн болгоно.


ХИМИЙН НЭМЭЛТ ОРЦ НАЙРЛАГАГҮЙ:

  • Парабен буюу бүтээгдэхүүн муутгахаас сэргийлэх хадгалагч химийн бодис  болон бусад аюултай бодис агуулаагүй

  • Байгальд ээлтэй, хог хаягдалгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулдаг

  • 100% байгалийн гаралтай учраас бүх насны хүн хэрэглэхэд тохиромжтой

  • Бүтээгдэхүүний түүхий эд нь идэж болохуйц найрлагатай учраас ямар нэг хор нөлөөгүй

  • Генийн өөрчлөлтөд ороогүй бүтээгдэхүүн.


    ДАХИН БОЛОВСРУУЛАЛТЫГ ДЭМЖИН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ, ХОГ ХАЯГДАЛГҮЙ, БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ҮЙЛДВЭРЛЭЛ