
Чацарганатай биеийн өтгөн тос
Гол ач тус:
Монгол орны хөрсөнд ургасан чацаргана нь бусад улс орны чацарганы найрлагатай харьцуулахад маш өндөр идэвхитэй нэгдлүүдийг агуулдгаараа давуу талтай. Жимсний хаан болох чацаргана нь арьсанд өвөрмөц тэжээл өгөх үүрэгтэй юм. Энэхүү баялаг, өтгөн органик биеийн тос хуурайшилтаас сэргийлэхийн зэрэгцээ арьсанд шингэж, зөөлөн, булбарай болгоно.
Найрлага:
Наргил модны самрын тос, өөхөн тос, зөгийн лав, нохойн хошууны тос, шар буурцагны тос, наранцэцгийн тос, хонины сүүлний тос, лаванда эфирийн тос, витамин Е, чацарганы тос
Хэрэглэх заавар:
Унтахаасаа өмнө бага хэмжээгээр авч шингэтэл нь иллэг хийн хэрэглэснээр лаванда эфирийн тос нь биеийн булчинг суллаж тайван, бат бөх унтахад туслана.
Анхаарах зүйлс:
Орц найрлагын мэдээлэлтэй танилцан түүхий эдээс харшилтай эсэхээ шалгана уу. Бүтээгдэхүүнийг хэрэглэх явцдаа нойтон гараар авч түрхэхгүй, сайтар таглаж байхыг анхаарна уу. Чацарганы тосны байгалийн өнгө нь түрхсэний дараа арьсыг улбар шар болгох ба хувцсанд өнгө оруулах магадлалтай тул сайтар шингэтэл массажлана уу
Хадгалах нөхцөл:
Хуурай, нарны шууд тусгалаас хол, аль болох харанхуй газар хадгална. Хөлдөөж болохгүй.





