100% Байгалийн гаралтай арьс арчилгааний брэнд
"Шиврээ" нүүрний сэргээх мист

"Шиврээ" нүүрний сэргээх мист

44,800₮
Тоо ширхэг

Гол ач тус:

Лхамур сэргээгч нүүрний мист нь супер чийгшил өдөөгч тоник бөгөөд өндөр тэжээллэг органик өргөст хэмхийн ханд орсноор өдрийн турш арьсны сэргэг байдлыг хангадаг. Маш нарийн шүрших мэдрэмжийн тусламжтай таны арьсыг торгомсог зөөлөн болгож, нүх сүвийг бөглөхгүй, тослогийн үлдэгдэлгүй шингэх юм. Ядарч, гундсан арьсыг хурдан сэргээж гэрэлтүүлнэ.


Найрлага:

Нэрмэл ус, өргөст хэмхийн ханд, пантенол, үрэа, байгалийн гаралтай чийгшүүлэгч ус, чийгшүүлэгч, лаванда эфирийн тос


хэрэглэх заавар:

Сэргээх мистээ нүүрнээсээ 20 см орчим зайд, бага зэрэг дээш чиглэлтэй барин, нүдээ аниад тойрог хөдөлгөөнөөр шүршээрэй. Арьсанд бүрэн шингээж хэрэглэнэ.


Анхаарах зүйлс:

Түүхий эдийн жагсаалттай танилцаж харшилтай эсэхээ шалгана уу. Хүүхэд хүрэх газраас хол байлгаж, зөвхөн гадуур хэрэглэнэ.


хадгалах нөхцөл:

Хуурай, сэрүүн орчинд нарны шууд тусгалаас хол хадгална. Хөлдөөж болохгүй.