
Савангийн багц
Гол ач тус:
Хонины сүүлний тостой саван: Маш тэжээллэг учраас эрс тэс уур амьсгалтай цаг агаарын нөхцөлд арьсыг хуурайшуулахгүй. Арьсыг зөөллөж, тэжээлээр хангана. Идэвхжүүлсэн нүүрс, давирхайтай саван: Идэвхжүүлсэн нүүрс нь арьснаас хорт бодисыг гадагшлуулж бактери устгах, гүн цэвэрлэгээ хийхээс гадна зөөлнөөр гуужуулдаг. Мөн биологийн идэвхт бодис болох терпентин нь давирхайнд агуулагддаг тул aрьсыг нөхөн төлжүүлэх, үрэвсэл дарахад тусална. Зөгийн бал овьёостой саван: Овьёос нь арьсанд тэжээл өгөхөөс гадна, арьсыг маш сайн тайвшруулж өгдөг. Зөгийн бал нь арьсны чийгийг удаан барихад тусласнаар арьсны байгалийн өнгө сэргээж, эрүүл чийглэг харагдуулах бөгөөд таны арьс зөөлөн, толигор болно.
Найрлага:
Идэвхжүүлсэн нүүрс, давирхайтай саван: Оливын тос, өөхөн тос, наранцэцгийн тос, нарс модны давирхай, идэвхжүүлсэн нүүрс, нэрмэл ус, натрийн шүлт. Зөгийн бал овьёостой саван: Оливын тос, өөхөн тос, наранцэцгийн тос, зөгийн бал, овьёос, шэа самрын тос, нэрмэл ус, натрийн шүлт. Хонины сүүлний тостой саван: Өөхөн тос, оливын тос, наранцэцгийн тос, наргил модны самрын тос, хонины сүүлний тос, нэрмэл ус, натрийн шүлт
Хэрэглэх заавар:
Гараа сайтар цэвэрлэснийхээ дараа хүүхдийн нүүр болон саванг норгон, хөөсрүүлээд хөөсөөр нь угаана. Бүлээн усаар хөөсөө сайтар арилгана. Өдөр тутамдаа хэрэглэвэл тохиромжтой.
Анхаарах зүйлс:
Хэрэглэхээс өмнө орц найрлагын мэдээлэлтэй танилцан, түүхий эдээс харшилтай эсэхээ шалгана уу. Савангийн хөөс нүдрүү орохоос болгоомжилно уу.
Хадгалах нөхцөл:
Хуурай, нарны шууд тусгалаас хол, аль болох харанхуй газар хадгална.





