100% Байгалийн гаралтай арьс арчилгааний брэнд
Сарлагийн сүүтэй саван

Сарлагийн сүүтэй саван

13,600₮
Тоо ширхэг

Гол ач тус:

Сарлагийн сүү нь үнээний сүүнээс уураг, витамин А, агууламжаараа өндөр байдаг ба омега 3 болон тосны хүчил агуулдаг билээ. Сарлагийн сүү арьсыг маш сайн чийгшүүлэн, хөгшрөлтөөс арьсны эсийг хамгаалж эрүүл зөөлөн болгоно. Өдөр тутамдаа хэрэглэхэд витамин болон эрдэсээр баялаг бөгөөд бусад сүүг бодвол тослогийн хэмжээ өндөр байдаг тул маш хуурай арьсанд тохиромжтой.


Найрлага:

Оливын тос, наргил модны самрын тос, өөхөн тос, сарлагийн сүү, натрийн шүлт


Хэрэглэх заавар:

Гараа сайтар цэвэрлэснийхээ дараа нүүр болон савангаа норгон, хөөсрүүлэн нүүрээ угаана. Бүлээн усаар хөөсөө сайтар арилгана. Өдөр тутамдаа тохиромжтой.Хөөсрүүлэгч уут эсвэл конжак нүүр цэвэрлэгчтэй хослуулан хэрэглэвэл илүү тохиромжтой ба модон суурь ашигласнаар хэрэглээг уртасгана.


Анхаарах зүйлс:

Хэрэглэхээс өмнө орц найрлагын мэдээлэлтэй танилцан, түүхий эдээс харшилтай эсэхээ шалгана уу.


Хадгалах нөхцөл:

Хуурай, нарны шууд тусгалаас хол, аль болох харанхуй газар хадгална.